Хаана ч хэний ч хийж чадах зүйлийн араас зүтгэж, өөрийнхөө сонирхлыг мартана гэдэг хайран амьдрал

2019 оны 1-р сарын 15 өдөр

\"\"

Өөрийн дарсан зуу зуун зургаар дүрээ бүтээжээ. Ийм зургийг \"мосайк зураг\" гэдэг. 

Дорнод аймгийн музейн зураач, дизайнер Борчулууны АНХБАЯР

Астро арт гэж уншигч та өмнө нь сонсож байв уу. Би ч үнэндээ “Сонирхлын чиг” судалбар зургийн үзэсгэлэнгээр л анх удаа сонссон. Улс тунхагласны баяраар Дорнод аймгийн музейн зураач, дизайнер Б.Анхбаяр хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Төв номын санд дэлгэсэн юм. Түүний астро арт бүтээлийг сонирхогчид байтугай уран зургийн “томцуул” ч “Тун ч сонирхолтой зураг шүү” гэцгээж байв.

Шинэхэн танилцсан түүнийг сэтгүүлийнхээ “Хобби” буланд яг тохирох нэгэн гэж бодоод утас цохьсон нь зөвшөөрч, музей дэх “урлан”-д нь бидний яриа өрнөв.

-“Сонирхлын чиг” судалбар зургийн үзэсгэлэнгээ Төв номын санд саяхан дэлгэсэн. Таны сонирхлын чиг тэгвэл юу юм бэ?

-Одон орон, уран зураг. “Сонирхлын чиг” үзэсгэлэнгээр дуртай хоёр зүйлээ нийлүүлж астро артын шинэ урсгал чиглэл гаргаж ирэхийг зорьсон.

-Астро арт цоо шинэ урсгал гэж үү?

-Байдаг төрөл л дөө. Астро артыг анх сансрын нисгэгчдээс үүссэн гэдэг. Сансар огторгуйд үзсэн харснаа дүрслэн харуулсан, гараг эрхэс, одны ай савыг зурсан байвал ерөнхийд нь астро арт гэж нэрлээд байгаа юм. Энэ төрлийн зураг зурдаг Монгол залуус ч бий. Гэхдээ сансар огторгуйг яг байгаагаар нь дүрсэлснээс биш утга агуулга бүхий, уран сэтгэмжтэй зургууд бараг байдаггүй. Гаднын орнуудад бол энэ төрлийн зургийг компьютераар л зурдаг юм билээ. Харин миний зургууд уран сэтгэмжтэй, өгүүлэмжтэй, гараараа өнгө будаг хольж зурсан гэдгээрээ онцлогтой. Нарийн бийрээр акрилкаар товойлгож зурсан учраас хүрч үзэж болохуйц. Астро физикийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хэр нь зураачаар ажиллаж байгаа над шиг хүн ховор гэж боддог шүү.

\"\"\"Тэрүүхэнд\" Би, 1996 он, арголид, акрилк

-Гэр бүлийнхнээ зурсан 5 зургаа онцлох бүтээлээ гэж танилцуулж байсан. Аав ээж, гурван дүүгээ сансарт байгаагаар дүрсэлж, одны ай, сүүн замыг бас харуулсан байсан. Ямар утга агуулгатай зургууд юм бол?

-Гэр бүлийнхээ ирээдүйг дүрсэлсэн зургууд. Дүү нар маань сүүн зам дээр суугаад одны ай руу тэмүүлсэн байгаа. Тэр бол тэдний хүсэл тэмүүлэл, хүрч чадах оргил нь. Харин би өөрийгөө сансарт нисч байгаагаар дүрсэлж одны ай нь ч арай ойр байгаа биз. Миний хүсч буй зорилго тэмүүлэл илүү ойр, дардан байгаасай гэж хүсч зурсан юм л даа. Дүү нарынхаа ирээдүйг төсөөлөхдөө одоогоор судлагдаад байгаа хамгийн зөв эргэлттэй, нас залуу галактикийг сонгож, хамгийн зөв суулт буюу завилж сууснаар зурсан. Ирээдүйд бүх зүйл нь зөв, дардан байгаасай гэж их л бодож зурсан зураг.

-Одоо урын санд нь хэдэн зураг байна?

-Үзэсгэлэнд тавихуйц гэвэл 30 гаран бүтээл бий. Эдгээр зургийн 70 хувь нь энэ жил зурсан, 30 хувь нь оюутан байхдаа зурж байсан зургууд. Үзэсгэлэн гаргана гэж төлөвлөсөн цагаасаа шаргуу хөдөлмөрлөсөн. Хавраас хойш үзэсгэлэн гаргах хүртлээ хоногт 3-4 цаг л унтсан байх. Нэг л дутуу санагдаад зургаа дахин дахин засч янзалж, өнгө будаг нэмээд л өрөөндөө хэдэн цагаар ч хамаагүй суучихна.

\"\"
Үргэлжлэл \"Дорнод зон\" сэтгүүлийн шинэ дугаарт...

Уншигч та бүхэн \"Дорнод зон\" сэтгүүлээ \"Ольхон\", \"EF\" супермаркетийн сүлжээ дэлгүүрүүдээс мөн \"Дорнод\" сонины редакциас авах боломжтой.


\"\"
\"\"\"\"
  • Отгонтуяа
  • 555
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313