\"Дорнод зон\" сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

2019 оны 1-р сарын 9 өдөр
 \"\"
\"Дорнод зон\" сэтгүүлийн 11 дэх дугаар худалдаанд гарлаа. Сэтгүүл гэдэг хэвлэлийн онцлог нь уншигч өдөр бүр эргүүлж, унших тусмаа таньж, мэдэж, суралцаж, үзэх бүртээ өнгө зүснээс нь ташаал авч байх ёстой. Тиймээс бид цаг хугацаанаас чанарыг эрхэмлэж бичиж нийтэлдэг юм. 

\"Дорнод зон\" сэтгүүлийнхэн уншигчиддаа үргэлж шинийг танилцуулж, амьдралын үлгэр дууриал бий болгохыг зорьдог. Боловсрол мэдлэгтэй залуус дэлхийн хөгжилтэй орон, ядаж л улсын нийслэлийг зорьдог. Харин дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн ч төрж өссөн нутгаа зорин ирж хийж бүтээж яваа нэгэн залууг \"Дорнод зон\" сэтгүүл дугаарын зочноор урьсан. Та залуу хүний хүсэл, мөрөөдөл нутагтаа хүрч ирсэн зорилгоор аялаарай. 

\"\"
Манай сэтгүүлийн \"Нутгийн нүнжиг\" буланд \"Итгэл ивээлт\" эмнэлгийн М.Мөнхбаатар эмч, \"Хобби\" буланд Астро арт зураач Б.Анхбаяр, \"Урлаг\" буланд бүжигчин Б.Эрдэнэдулам, \"Спорт\" буланд буудлагын спортын мастер М.Сэнгэдорж, \"60 асуулт 60 хором\" буланд Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Алтанцэцэг, \"Гадаадад суугаа Дорнодчууд\" буланд Тоёота моторс корпорацийн инженер Б.Санчир нар оролцож манай сэтгүүлийн хуудсанд өөрийн өнгө төрхийг үлдээлээ. 

  • Отгонтуяа
  • 635
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313