Дурсамжаараа өвлийн өвөөгийн бэлэгтэй болоорой

2018 оны 12-р сарын 12 өдөр
 \"\"
Шинэ жилийн баяраар таны сэтгэлд юу бодогдддог вэ? Шинэ жилийн баяраар хөгжилдөж, хөөрч, будилж, бусниулж, төрж, төрсөн өдөр тэмдэглэж явсан юм биш биз. Тэгвэл тэр мартагдашгүй дурсамжаа бидэнтэй хуваалцаарай. Бид таны дурсамжийг “Дорнод Зон” сэтгүүлийн шинэ жилийн шинэхэн дугаарт хэвлэж бусдын шинэ жилийн сайхан дурсамжийг сэдрээх болно. Зүгээр ч нэг таны дурсамжийг хуваалцахгүй өвлийн өвөөгийн бэлгээр танд дахин нэг шинэ жилийн мартагдашгүй дурсамж бэлэглэе. Та дурсамжаа бичээд өвлийн өвгөний бэлэг аваарай.

Та дурсамжаа \"Дорнод медиа групп\" фейсбүүк хуудас руу явуулахаас гадна dornod_sonin@yahoo.com мейл хаягаар явуулах боломжтой. 

\"Дорнод медиа групп\" цахим хуудастай энд дарж нэгдээрэй . 

“Дорнод зон” сэтгүүлийн танилцуулга 

Манай хамт олон сэтгүүлийнхээ дугаар бүрийг төлөвлөхдөө хүн амьдралаас авч болох ухаарал, бодрол, баяр, баясал, үлгэр дууриал гээд гэгээн бүхнээр дүүргэж уншигчиддаа эерэг хандлага төрүүлэхийг эрхэмлэдэг.



“Дорнод” медиа группын “Дорнод зон” сэтгүүл нь 2014 оны 12 дугаар сард анхны дугаараа уншигчдынхаа гар дээр дэлгэсэн. Дорнод аймгийн хүн зоны ахуй амьдралыг тодоор харуулах тус сэтгүүл 70 хуудас бүхий, улирал тутам хэвлэгддэг. “Дорнод” медиа группын захирал Б.Туяагийн санаачлагаар үүсэн байгуулагдсан тус сэтгүүл нь мэргэжлийн баг бүхий орон нутагт анх удаа гэрэл зургийн өөрийн студитэй, хамгийн сүүлийн үеийн хэвлэлийн технологиор хэвлэгдсэн сэтгүүл юм.

“Дорнод зон” сэтгүүлийн анхны редакцид эрхлэгч Д.Дэлгэрмаа, дизайнер Б.Билгүүн, сэтгүүлч Н.Мөнхсайхан, Э.Солонго, фото зурагчин И.Ариунбат нар ажиллаж байсан бол өдгөө эрхлэгч Б.Одмаа, сэтгүүлч Э.Отгонтуяа, менежер Г.Оюунтуяа, дизайнер Д.Энх-Очир, фото зурагчин И.Ариунбат нар ажиллаж байна.


\"\"
Хэдийн дөрвөн жилийг ардаа үдсэн “Дорнод зон” сэтгүүл “Нутгийн нүнжиг” булангаараа орон нутгийн үнэт баялаг болох нутгийн ахан дүүсээ урьдаг бол, “Урлаг”, “Спорт”-ын булангаараа улсад гайхуулах Дорнодын амжилтаар бахархдаг. Мөн бид зохиолч яруу найрагч Л.Өлзийтөгсийн блог дээрх материалыг албан ёсны зөвшөөрөлтэй “Ө+Г=ӨГ” буландаа нийтэлдэг бол, “60 асуулт, 60 хариулт” буландаа оюунлаг сэхээтнүүдийг урьж амьдралыг үзэх үзэл бодлоос нь хуваалцдаг юм. Бид эрүүл мэнд, санхүүгийн буландаа мэргэжлийн эмч, санхүүчийн зөвлөгөөг нийтэлж уншигчиддаа эрүүл мэнд, санхүүгийн боловсрол олгож байна. Утга зохиолд дуртай уншигчдаа ч марталгүй “Уран зохиол” буланг хүргэсээр. Бидний нэгэн бахархан нийтэлдэг булан бол “Гадаадад суугаа Дорнодчууд”. Монголын зүүн хязгаараас дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй хүн зоныхоо үгийг сэтгүүлээрээ дамжуулан хүргэж буй юм.

Манай хамт олон сэтгүүлийнхээ дугаар бүрийг төлөвлөхдөө хүн амьдралаас авч болох ухаарал, бодрол, баяр, баясал, үлгэр дууриал гээд гэгээн бүхнээр дүүргэж уншигчиддаа эерэг хандлага төрүүлэхийг эрхэмлэдэг. Аймаг орон нутгийнхаа өнгө төрхийг гэгээн тунгалагаар харуулах манай сэтгүүл Дорнодын сэтгүүл зүйд өнгө нэмсээр байна. “Дорнод зон” сэтгүүл 2015 онд МСНЭ-ийн шалгаруулалтад “Орон нутгийн шилдэг сэтгүүл”-ээр шалгарсан.


  • Отгонтуяа
  • 548
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313