Монгол Дагуурын дархан цаазат газарт “Шувуу ажиглах аялал” зохион байгуулна

2018 оны 4-р сарын 17 өдөр
 \"\"
Дорнод аялал жуулчлалын нэгдэлээс нүүдлийн шувуудын нутаг болох Монгол Дагуурын дархан цаазат газарт “Шувуу ажиглах аялал” зохион байгуулахаар болжээ. Тэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран гадаадын жуулчдад зориулсан аялалын бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Монгол Дагуурын дархан цаазат газр нь дэлхийд ховордсон олон төрөл зүйл шувуудын өлгий нутаг. Тэр ч утгаар ЮНЭСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Дорнод аймгийн Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан сумын нутаг дэвсгэрийг хамарсан тус газарт гадаадын олон жуулчин шувууны зураг авах, ажиглах зорилгоор тогтмол ирдэг байна. Тийм учраас дээрх аяллын томоохон нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор Дорнод Аялал жуулчлалын нэгдлийн сүлжээ байгууллагууд, УТХГН-ын Дорнод Хамгаалалтын захиргаатай хамтран ажиллах болсон байна. Дорнод Аялал жуулчлалын нэгдэл нь гадаад хэлний мэргэжлийн хөтөчөөс бусад бүх төрлийн аяллын үйлчилгээг гадаадын жуулчдад хүргэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, жуулчдад үйлчлэх нутгийн мэргэшсэн газарчин, автомашин, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, хээрийн гал тогоо, банк санхүү, худалдаа үйлчилгээний байгууллага үйлчилгээг санал болгож байгаа аж.


\"\"
  • Отгонтуяа
  • 1316
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313