Халхгол сум гал унтраах ангитай боллоо

2018 оны 4-р сарын 2 өдөр
 \"\"Дорнод аймгийн Халхгол суманд Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги үйл ажиллагаа явуулж эхэллээ. Халхгол сумын хувьд газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том төдийгүй хүн амын суурьшил сийрэг, төвөөс алслагдал учраас хуурайшилтай ихтэй энэ үед гал унтраах анги ажиллах нэн шаардлагатай байгаа юм.

Гал түймэр унтраах 62 дугаар анги нээгдсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, хурандаа Н.Гантөмөр болон албаны хүмүүс Халхгол сумын удирдлага болон тус ангийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын ажилд нь үүрэг чиглэл өгчээ. Энэ үеэр туулах чадвар сайтай трактор, аврах эрэн хайх зориулалтын машин зэргийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Тус анги нь Гал түймэр унтраах 4 дүгээр зэрэглэлийн анги юм.
  • Отгонтуяа
  • 408
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313