НИЙГМИЙН САЛБАРТ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ БАТАЛЖЭЭ

2018 оны 3-р сарын 23 өдөр
 \"\"Дорнод аймаг энэ онд хүний хөгжлийг дэмжиж, нийгмийн салбарт хөрөнгө оруулахаар орон нутгийн төсвөөс хоёр тэрбум төгрөг баталжээ. Тус аймгийн ИТХ-аар баталсан 24 хөтөлбөр энэ онд хэрэгжиж байгаагийн 17 нь нийгмийн салбар руу чиглэх юм.

Өнөөдөр Дорнод аймгийн ИТХ-аар баталсан нийгмийн салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг ард иргэдэд танилцуулах уулзалт Хөгжимт драмын театрт боллоо. Энэ үеэр тус аймгийн ЭМГ, БСУГ, БТСГ зэрэг нийгмийн салбарын агентлагууд хөтөлбөрүүдээ танилцуулав. Тухайлбал, “Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөр, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”, “Хүүхдэд ээлтэй засаглал-2020”, “Ахмадын ачлал” зэрэг хөтөлбөрийн талаар ард иргэдэд мэдээлэл өгсөн байна.

Цаг үеэ олж хэрэгжсэн хөтөлбөрийн нэг нь өнгөрсөн онд баталсан соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих “Соёл-Эрдэнэ” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд соёлын биет бус өвийг уламжлуулан өвлүүлж үлдээх  зорилгоор уртын дууны “Хэрлэнгийн барьяа” чуулгыг үүсгэн байгуулжээ. Түүнчлэн \"Үл бүдгэрэх их өв\" төслийн хүрээнд бөх, морь цоллоочид, сур, шагайн уухайн сургалтыг хоёр жил дараалан амжилттай явуулж, 150 гаруй ардын авьяастныг хамруулсан нь үндэсний хэмжээнд тэргүүн туршлага болсон зэрэг үр дүнгүүдийг нэрлэж болно.

  • Отгонтуяа
  • 415
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313