ШИ ЖИНЬПИН ФРАНЦЫН ХЭВЛЭЛД ӨГҮҮЛЭЛ НИЙТЛҮҮЛЛЭЭ

2024 оны 5-р сарын 6 өдөр

Ши Жиньпин Францын хэвлэлд өгүүлэл нийтлүүллээ.
        Тавдугаар сарын таванд Францад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын "Фигаро" сонинд "Хятад, Францын дипломат харилцаа тогтоосон зориг санаагаар дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа дэмжье" гарчигтай өгүүлэл нийтэлжээ.
      Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар би Францад гуравдах удаагаа төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна 2024 он бол онцгой ач холбогдолтой нэгэн жил болно. Энэ үеэр би Францад айлчилж Хятадын гурван мэдээллийг авчирлаа.
    Нэгт, Францын талтай дипломат харилцаа тогтоосон үзэл баримталлаа баримтлан Хятад Францын харилцааг хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. 60 жилийн өмнө генерал Де Голль цаг үеийн стратегийн хараанаас шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоох шийдвэр гаргасан юм. Энэ нь зөв бөгөөд алс холын ач холбогдолтой гэдгийг бодит хэрэг гэрчилсэн юм. Хятад Франц дипломат харилцаа тогтоосноор дорно өрнийн хэлхээ холбоо тогтооход гүүр болж, олон улсын харилцаа яриа хэлцэл хамтын ажиллагаа тийш хөгжиж эхэлсэн юм.
    Хоёрт, Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлаа өргөтгөж, Францыг оролцуулсан дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно.
       Гуравт, Францын талтай хэлхээ холбоо зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна.
      Шинэ түүхэн нөхцөлд хамтран ажиллаж, Хятад Францын харилцааг шинэ, илүү их амжилтад хүргэж, хоёр орон болон дэлхий дахинд нэн их хүртээмжтэй болгоё гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр,  Гялбаа, Цэнгэл,  Яргуй

  • Туяа
  • 50
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313