ШИ ЖИНЬПИН ДАРГА ФРАНЦАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙВ

2024 оны 5-р сарын 6 өдөр

Ши Жиньпин дарга Францад төрийн айлчлал хийхээр Парист хүрэлцэн очив
 Тухайн орон нутгийн цагаар 05-р сарын 05-ны 15 цаг 40 минутад, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Парист хүрэлцэн очиж, Францад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.
 Орли олон улсын нисэх онгоцны буудалд Францын ерөнхий сайд Габриэль Аттал зэрэг өндөр албан тушаалтнууд түүнийг халуунаар угтан авлаа.
  Дарга Ши Жиньпин Францын Парис хотын Орли олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очисны дараа хэлэх үгээ бичгээр нийтэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, би Франц улсад гуравдах удаагаа төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Дорно өрнийн соёл иргэншлийн чухал төлөөлөгч болсны хувьд Хятад улс, Франц улс урт хугацаанд бие биеэ сонирхож, хүндэтгэж ирсэн юм. 60 жилийн өмнө Хятад Франц хоёр орон дипломат харилцаа тогтоож, Хятад Францын харилцаа Хятадын барууны орнуудтай байгаа харилцаан тэргүүн эгнээнд байсаар ирсэн юм. Хятад Францын харилцааны хөгжил хоёр орны ард түмэнд хүртээмжтэй төдийгүй донсолгоо ихтэй дэлхий ертөнцөд тогтвортой байдал, зөв энерги өгч байна. Айлчлалын хугацаандаа би ерөнхийлөгч Макронтой шинэ нөхцөл байдал дахь Хятад Францын харилцаа, Хятад Европын харилцааны хөгжил тэрчлэн олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал солилцох болно. Миний энэ айлчлалаар хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж,  стратегийн нийтлэг ойлголтыг нэмэгдүүлж, олон салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Францын харилцааны сайн сайхан ирээдүйг бий болгож, дэлхий дахины энх тайван, тогтвортой, хөгжил цэцэглэлд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
 Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли Юань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, гадаад харилцааны сайд Ван И нарын зэрэг хүмүүс хамт Парист хүрэлцэн очсон байна.

Эх сурвалж: solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 94
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313