ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ФОРУМЫГ ХТРТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024 оны 4-р сарын 30 өдөр

Өчигдөр, 29-нд Бээжинд болсон Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн 3-р форумын нээлтэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Ли Шүлэй оролцож, үг хэллээ.

"Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн анхдугаар форум"-д Ши Жиньпин даргын илгээсэн захидлын үзэл санааны удирдлага дор, энэхүү форум нь оюун ухаанаа төвлөрүүлэн зөвшилцөлд хүрч, дэлхийн хэвлэл мэдээллийн солилцоо, харилцан суралцах чухал индэр болсон юм. Хиймэл оюун ухаан нь шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрлэлийн өөрчлөлтийг удирдан чиглүүлж буй чухал хөдөлгөгч хүч юм. Энэ нь хүмүүсийн үйлдвэрлэл, амьдрал, сурах арга барилыг гүнзгий өөрчилж байна. Өдөр ирэх тусам хүн төрөлхтний хувь заяа харилцан холбоотой болж байна. Хөгжил, засаглалд тэгш анхаарч байж тогтвортой, урт хугацааны дэвшилд хүрч чадна гэж хуралд оролцогчид үзэж байна. 
"Сайн үйлсийн төлөөх оюун ухаан, хамтын үүрэг хариуцлага - Хиймэл оюун ухаантай хэвлэл мэдээллийн засаглал" уриан дор болсон форумыг Хятадын Төв радио телевиз зохион байгуулсан юм. Олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дотоод, гадаадын судалгааны зөвлөхүүд, үндэстэн дамнасан корпораци болон бусад салбарын 200 гаруй төлөөлөгч оролцов.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

 

  • Туяа
  • 66
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313