ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХОХИРОГЧДЫГ ХАМГААЛАХ ТӨВ БАЙГУУЛНА

2018 оны 3-р сарын 22 өдөр
 \"\"Дорнод аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хүлээж авах “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулахаар болжээ. ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтын ажиллагааныхаа хүрээнд 50 ам.мянган долларын санхүүжилтээр дээрх төвийг байгуулах аж.  Энэ өдрүүдэд Дорнод аймагт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт Зүүн бүсийн зөвлөлгөөн болж, энэ үеэр дээрх төвийг байгуулах гэж байгаа талаар мэдээллээ. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор энэхүү зөвлөлгөөнийг явуулж байгаа юм. Зөвлөлгөөнд ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр оролцож байна.

Дэд сайд хэлэхдээ: “Гэр бүлийн хүчирхийлэл нь манай нийгмийн тулгамдсан асуудлын нэг. Үүний шалтгааныг архидалт, ажилгүйдэл рүү түлхээд орхих нь гарц биш. Улсын хэмжээнд 7500 орчим хүнийг оролцуулсан тандан судалгааны үр дүнгээс харахад, гэр бүл дэх хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүд илүүтэй өртөж, энэ нь гэр бүлийн хүмүүжил, хүний эрхийн дархлааг сулруулсан асуудал болоод байна” гэв. Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүд илүүтэй өртөж, энэ сэдэв манай нийгэмд аюулын харанга дэлдэж эхэлсэн учраас бүсчилсэн зөвлөлгөөнийг ийнхүү эхлүүлж байгаа юм.

Өнөөдөр Дорнод аймаг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаараа танилцуулж, ЦЕГ-аас Гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгаан, хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Зөвлөлгөөний эхний өдөр бодлого чиглэлийг танилцуулахаар төлөвлөсөн бол өнөөдөр тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хохирогчийг хэрхэн хамгаалах талаар илүүтэй тогтож ярилцсан.

Д.Дэлгэрмаа



  • Отгонтуяа
  • 379
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313