ЭНЭ ЖИЛИЙН УУГАН БОТГО ХЭНИЙ ХОТОНД БОТГОЛОВ

2024 оны 4-р сарын 2 өдөр

Ойрын өдрүүдэд, Хөлөнбуйрын 2024 оны ууган ботгын мялаалгийн найр Шинэ барга зүүн хошууны Амгалан балгасын Тарганнуур гацааны Баатарсүрэнгийн сууринд болжээ.
Хөлөнбуйрын тэмээчид Шинэ барга зүүн хошууны Тэмээн соёл үйлсийн нийгэмлэгээс “Энэ жилийн ууган ботго хэний хотонд ботголвол Ууган ботгыг мялаах учиртай сайхан найрыг тэнд хийнэ” хэмээн энэ арга хэмжээг зохион байгуулжээ.Энэ найр нь Баатарсүрэнгийн тэмээн сүрэгт ботголсон ууган ботгыг мялаах, сан эргэх, гурван төрлийн тэмээний уралдаан гэх зэрэг агуулгаар явагдав.
Баатарсүрэн: “Хөлөнбуйрын 2024 оны ууган ботго манай хотонд ботголсонд маш баярлаж байна. 2-р сарын 26-ны өдөр ууган ботгоо тоссон, эзэндээ аз хийморь, буян хишиг дагуулж ирч байгаа хөөрхөн амьтан байна хэмээн бэлэгшээж байна. Энэ өдөр ганган сайхан тэмээгээрээ манай хотыг чимж, ууган ботго мялаах найрт хүрч ирсэн тэмээчиддээ баярлаж байна.  Мөн ч Шинэ барга зүүн хошууны Тэмээн соёл үйлсийн нийгэмлэгтээ баярлалаа”гэлээ.
Шинэ барга зүүн хошууны тэмээн соёл үйлсийн нийгэмлэгийн тэргүүлэгч Энхамар:“Жил жилийн ууган төлөө тосож, таван хошуу малын өнөр өсөлтийг бэлэгшээж энэ мялаалгийн найрыг хийж байгаа юмаа. Өнөөдрийн уралдаанд 35 тэмээчид бүртгүүлэн тэмээгээ уралдуулж, 3 төрлийн тэмээ уралдсан” гэж мялаалгийн найрын тухай учирлалаа.
Гуравтын уралдаанд Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Насанбилэгийн тэмээ түрүүлж, тайлагын уралдаанд Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Мишигдоржын шар тайлаг түрүүлж, холын тэмээний уралдаанд Шинэ барга зүүн хошууны Шинэбулаг сумны Сайханжаргалын тэмээ түрүүлжээ.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Гялбаа, Шархүү

  • Туяа
  • 118
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313