ЯРУУ НАЙРГИЙН ХАТАН ХААН Ш.ДУЛАМ БАГШ МИНЬ БУРХАНЫ ОРНЫГ ЗОРЬЖЭЭ

2024 оны 4-р сарын 1 өдөр

2024 оны 3-р сарын 27-ны өдөр  яруу найргийн хатан хаан, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулам багш минь бид бүгдээсээ салан оджээ.
1934 онд Монгол улсын Төв аймгийн Баян сум(угын Авдарбаян сум)-ын хүн.
“Хаан найргийн хатан Дулмаа”  Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч түүний “Амьдрал хайр дээр тогтдог” гэх дууны үгэнд  алдаж онож явсан хичнээн олон хүн бие биендээ итгэл сэтгэлээ өгсөн болоо?

Олон жилийн турш олон оюутан залуучуудыг гэртээ зочилуулж, уран зохиолын замаар хөтөлсөн нь түүний уран зохиолын их харгуйд нэмэрлэсэн бас нэгэн алдар гавъяа юм. Хөдөө орон нутгаас хотод хөл тавих гэж ядруухан яваа оюутнуудыг өөдөн татан уран зохиолын алтан харгуйд хөтлөн явсан нь дэлхийн олон зохиолчдоос онцлогдох нинжин сэтгэлийнхэн гэгээлэг туяа юм.
Түүний зохиосон “Амьдрал хайр дээр тогтдог ”“Дандаа чамайгаа хайрлаж явъя”,“Хар нүдэн бүсгүй” шүлгүүд нь дуу болж ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж явлаа … Яруу найраг бүхэн нь ард түмний сэтгэлд хүрч чаддаг нь зөвхөн хатан хаан түүний л яруу найраг юм байжээ.

Яруу найрагт хайртай ард түмнээс нь “Алтан зул” дуунд нь гэрэлт хөшөө босгосон билээ.
Уулзсан хүн бүхэндээ урам өгч, үргэлж өөдрөг сайхныг ярьж суудаг. Өдөр бүр цэмцгэр ганган цэвэр ариун сэтгэлтэй байхыг залуучууд, эмэгтэй зохиолчдод уламжилах жишиг нь болсон ховорхон эмэгтэй зохиолч. Мөн Монголын “Ардын уран зохиолч” цол хүртсэн цорын ганц эмэгтэй уран зохиолч.
Би оюутан ахуй байхдаа хэд удаа уулзаж байснаа өнөөдөр дурсан санаж сууна.Сэтгэл нь үүрдийн залуу уран зохиолч хүн юм юманд эв дүйтэй байж сайхан уран зохиол бичиж ард түмнийхээ сэтгэлд хүргэдэг гэх төрөгдөл өгч байсан… яруу найрагч ард түмний дунд яруу найргийн хатан 

хаан байж чадна гэх ямархан их ур авъяас вэ?

2018 оны өвлийн нэгэн өдөр Боловсролын их сургуулийн хэдэн найзуудтайгаа Ш.Дулмаа гуайн гэрт зочилход наян насыг аль хэдийн давсанч сэтгэл нь залуу, мөн маш цэвэрхэн будаж  гоёод бид нарыг хүлээж аваад уран зохиолын талаар их олон хууч дэлгэж, залуу хүмүүс сэтгэлдээ галтай нүүрэндээ цогтой явах хэрэгтэй гэх итгэлийн дөлийг хайрлаж байсан нь саяхан юм шиг тодхон санагдна. 
Түүний ардын уран зохиолд нэмэрлэсэн алдар гавъяаг нь юугаар ч зүйрэлдэг билээ хэмээн үзгийн  үзүүр минь мухардан суунам. 

90 жил амьдарч, ардын уран зохиолд хүчин зүтгэлээ үзүүлж явлаа гэж хэлхэд юун илүүдэх билээ?Түүний бага ахуй амьдрал нь нутаг ус, ард түмэнтэйгээ илүү ойр өссөнөөрөө уран зохиол нь ард түмнийхээ зүрхний бууцанд хүргэн бичдэг нь суурь болж байсан нь үнэн …
Мөн дээдсийнхэн нутаг Хөлөнбуйрт уран зохиолынхоо хүчин чадлаа өргөх юмсан гэж зүтгэж байсныг нь өнөөдөр дурсахгүй байж чадахгүйнээ.

“2010 оны дээдсийн төрлөхи нутаг болох манайханд хэвлүүлсэн номын харамжаар‘ Ш.Дулам нэрэмжит шагналын зохион байгуулж, өвөг дээдсийн төрсөн нутагдаа харамгүй хандив өргөсөн билээ. Тэр шагналыг ахмад Соёлын зүтгэлтэн Содномванжил гуай хичээл зүтгэл гаргаж, “Ш.Дуламгийн зохиолын түүвэр” 5 боть ном хэвлүүлж, харамжаар нь сан хийсэн юм” гэж утга соёлд  ихээхэн хувь нэмрээ үзүүлж яваа зохиолч Б.Дамдинсүрэн гуай ярилаа.
Их найрагч түүний зохион байгуулсан уран зохиолын түүхэнд үлдэх шагналыг Д.Чулуун,Н.Сэмжид, Б.Дамдинсүрэн,М.Оюунгоо, Н.Шинэсоёл, Н.Долгор зургуулаа яруу найргийнхан номыг гарджээ. Залгаад яруу найргийн наадам, тууж, хүүхдийн зохиол зэрэг олон шатлалаар хийхээр төлөвлөж байсан нь дурсагдана.
Хүн үргэлж сэтгэлдээ цэлмэг 

явах юм бол  муу юм тааралдахгүй гэж олон дахин ярьдаг нь бууж байна.

Төрсөн нутаг нь их олон ламтай ганжуур данжуур хурдаг сайхан газар байсных байх, хэд удаа уулзхад минь бүр л сэтгэл сайхан бол зам сайхан гэх яриаг ярьдаг байсан.Түүний уран зохиолын их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь гэртээ урьж хүмүүжүүлж байсан шавь нараар нь жишихэд л хязгаарлашгүй хувь нэмэр байж таарна.
Нэгэн зууныг уран зохиолтой хамт туулсан зохиолчид дэлхийд ховорхон байх … түүний ярьсан үг бүхэн нь шүлгийн мөр бадаг мэт учиртай сайхан байдаг нь ямар гайхалтай гэж санана.
Өвөг дээдсийнхэн нутгаас яруу найргийн хатан хаан гуайг дурсан дурсан санаж байна. Нутгийн олон яруу найрагчиддаа өөрийн номынхоо харамж мөнгөөр зоригжуулж байсан нь нутгийн зон олон нь өнө үүрд мартах ёсгүй.
“Муухай зүйл муухай амьдрал гэж байдаггүй шүү” гэх түүний яриа дэлхийн ард түмэнд сайн сайхныг захиж байгаа сэтгэлийн ундраа юм.
Далан жилийн турш гарын цайгаараа их олон зохиолчдыг баярлуулж олон сайхан шавь нараа номд хайртай болгон хүмүүжүүлж, сайхан хүмүүсийг уран зохиолын харгуйд хөтлөн, алдаж онож явхад нь эргэж үзэж байсан яруу найргийн хатан хаанаар барахгүй ээжийн нинжин хайраар олон хүний үрийг 

бүүвэйлсэн хүний дээдийн дээд эх хүн билээ. !
Уран зохиолын их алдрыг нь уран зохиолын одод үнэлэх бизээ. Өвөг дээдсийхэн нутгийн нэгэн сэтгүүлчийн хувиар “Сайхан хүн, яруу найргийн хатан хаан” гэх талаар нь цухас дурьдлаа. Ер нь хавар намрын сайхан дурсамж бүхнийн унших мэргэд маань сайхны гэгээ цацруулан дурсаарай. !

Мартдаа чи намайг бүр март
Магадлан дурсаж санах хэрэггүй
Угтах ирээдүй жаргалтай сайхан ч
Учрах жаргал заяахгүй бол яана Сайн ч хүн, сайхан ч хүн гэж
Санан дурсан бодож явна, би
Надаас болж зовбол яана чи
Найдвар гэдэг баталгаа биш шүү дээ

Үзээгүй жаргалаас, үзсэн зовлон
Үнэндээ дээр байж ч мэдэх юм
Аз жаргалыг чинь зовлон болгож
Алаг зүрхийг чинь эзэмдэв үү би
Сайны ерөөл өргөн дэвшүүлээд
Салхын зовлонгоор чамайгаа жаргаая
Ухаант нүдэнд чинь тунасан гунигийг
Улирах цаг мөч ариусгах болтугай
Март даа чи намайг бүр март
Маргааш би холын хол явна
Эргэж мөддөө би ирэхгүй шүү
Эгээрэл хүслээс чи салахгүй шүү
Хүсэл дурлалдаа шунан автагдаж
Хүний жаргалыг эвдэж би чадахгүй
Өрөөлийн жаргалыг хэвээр үлдээж
Өрөвчхөн зүрхэндээ нууцхан зовоё доо
Хэзээ ч юм, хожмын нэгэн цагт

Хэрэх замын уулзварт тохиолдвол
Жаргал гэрэлтсэн царайг чинь хараад
Жамыг хүндэтгэж баярлах болно, би
Хайлаар тойргийн 2024 оны анхны бороо шаагьж л байна. Хатан найрагчын гэгээн дүр сэтгэлд ахин дахин дурсагдан шүлгийн мөр бүхнээ гүнээс гүн наманчиллаа …
Өвөг дээдсийхэн хөх тэнгэр найрагч охиноо үгүйлэн шүүрсэлнэ  …
Эх сурвалж : Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 110
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313