НИСДЭГ ТАКСИ, ДРОНЫ ХҮРГЭЛТ ЗЭРГИЙГ ШИНЭЭР ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛНЭ

2024 оны 3-р сарын 29 өдөр

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам зэрэг дөрвөн байгууллага хамтран “Ерөнхий зориулалтын нисэхийн төхөөрөмжийн шинэлэг хэрэглээг хэрэгжүүлэх 2024-2030 оны төлөвлөгөө” батлав. 2030 он гэхэд ерөнхий зориулалтын нисэхийн төхөөрөмжүүдийг иргэдийн амьдралд, амьдралын олон салбарт ашиглаж, бага өндрийн нислэгийн салбарыг хөгжүүлж, 100 тэрбум юаниас дээш хэмжээтэй зах зээл бий болгоно гэж төлөвлөгөөнд дурджээ.
Уг төлөвлөгөөнд, таван талын 20 зүйл бүхий чухал зорилт дэвшүүлж байна. Үүнд, үйлдвэрлэлийн технологийн инновацийн чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, чухал салбарт загвар хэрэглээг гүнзгийрүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, өндөр үр ашигтай үйлдвэрлэлийн орчин бүрдүүлэх зэрэг болно.

2030 он гэхэд дэвшилтэт, ухаалаг, ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон ерөнхий зориулалттай нисэхийн үйлдвэрлэлийн шинэ загвар байгуулна. Ойрын зайн тээвэрт цахилгаан хөдөлгүүртэй эгц хөөрч, буух нисдэг такси, дроноор  хүргэх сүлжээ байгуулж, үйлдвэрлэл, газар тариалангийн салбарт шаардагдаж буй бага өндрийн нисдэг төхөөрөмжийг аюулгүй, өндөр үр ашигтай ажиллуулах юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 126
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313