ОН ГАРСААР ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 41 ХҮН НАС БАРЖЭЭ

2018 оны 3-р сарын 21 өдөр
 \"\"Он гарсаар Дорнод аймгийн хэмжээнд гэмт хэргийн улмаас 41 хүн амь насаа алдсан гэж Цагдаагийн газраас мэдээлэв.Шилээ дарсан баяруудыг өргөн тэмдэглэсэн нь нас баралт нэмэгдэх нэг шалтгаан болсон гэдгийг тодотгож байна. Тэр тусмаа цагаан сараас хойш 27 хүн амиа алдсан нь архидан согтуурснаас үүдэлтэй гэж хэлж болохоор байгаа юм. Тодруулбал, архидан согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос осол аваар гаргаж нас барсан болон согтуугаар амиа хорлосон хэрэг тус бүр дөрөв үйлдэгджээ. Бусад тохиолдол нь олон хоногоор архидсанаас хордлогонд орж золгүй байдлаар нас барсан гэв.

Дашрамд дуулгахад, эхний улирлын байдлаар иргэд, ААНБ-уудаас аймгийн Цагдаагийн газарт 26 өргөдөл гомдол ирсний дийлэнх нь цахим орчинтой холбоотой байна. Нүүр номоор нь дамжуулан хувь хүний нууцад халдах явдал цаашид өсөх хандлагатай байгаа учир цахим орчинд зөв боловсон хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарахыг иргэд, олон нийтийг уриаллаа. 

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 397
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313