ГЕРМАНЫ НАЙРАЛ ДУУНЫ ЧУУЛГЫН ГИШҮҮДТЭЙ ПЭН ЛИЮАНЬ УУЛЗАВ

2024 оны 3-р сарын 29 өдөр

Синьхуа агентлагийн мэдээ: Өчигдөр, 28-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Бээжин хотын 35-р дунд сургуульд зочилж, Хятадад айлчилж буй Германы Бө Лэ хятад хэлний найрал дууны чуулгын багш, сурагчдын төлөөлөлтэй  уулзав. 
Хятадад ахин айлчилж буй чуулгыг халуун дотно хүлээн авч, арван жилийн турш дуу, урлагаар найрамдлыг бэхжүүлж ирсэнд Пэн Лиюань баяр хүргээд, "Хамтын хүчин зүтгэлээр найрал дууны чуулга Хятад Германы соёлын солилцооны гүүр болж, хоёр орны найрамдлын нэрийн хуудас болж байна. Та бүхэн урлагаар дамжуулж Хятадын гайхалтай соёл урлагийн охь шимийг мэдэрч, шинэ цаг эриний Хятад Германы найрамдлын элч болоорой" гэв. 

Германы Бө Лэ хятад хэлний найрал дууны чуулгын сурагчид хятад хэлээр маш сайн ярьж байгааг Пэн Лиюань сайшааж, энэ удаагийн айлчлалаар Хятадын тухай илүү өргөн ойлголттой болоорой. Эх орондоо очоод ээж аавдаа, найз нөхдөдөө Хятадын тухай сонин сайхныг илүү хуваалцаарай гэж хүсэв.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 106
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313