ШИ ЖИНЬПИН ДОМИНИКАНЫ ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАВ

2024 оны 3-р сарын 26 өдөр

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 25-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Хятад улсад айлчлахаар хүрэлцэн ирсэн Доминикан улсын ерөнхий сайд Рузвельт Скерритийг хүлээн авч уулзлаа. 
Ши Жиньпин хэлэхдээ, Доминика бол Карибын тэнгисийн бүс нутгийн чухал орон бөгөөд уг бүс нутаг дахь Хятадын найдвартай сайн анд, сайн түнш юм. Хятад-Доминикийн харилцаа Өмнөд, Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон. Доминикад тусалж буй Хятадын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн баг, эмнэлгийн баг нь хоёр орны найрамдлын тухай сайхан түүхийг бичиж, Хятадын тусламжаар баригдсан эмнэлэг, зам гүүр, цэнгэлдэх хүрээлэн болон бусад төслүүд хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрч болсон юм. Бүгд Найрамдах Доминикан улстай найрсаг харилцааг хамтран ажиллаж, хамтдаа хожих хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгон хувиргаж, Хятад Доминикийн харилцааг ахиулж, илүү их үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд сайнаар тус дөхөм үзүүлэхийг Хятад улс хүсэж байна гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 84
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313