ТӨВИЙН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2024 оны 3-р сарын 21 өдөр

Гуравдугаар сарын 20-ны үдээс хойш Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Хүхань мужийн Чанша хотноо болсон шинэ эринд Төв нутгийн хөгжлийг ахиулах тухай хэлэлцүүлэгт оролцон чухал үг хэлэв. Хэлэлцүүлгийн үед тэрбээр, Төв нутаг бол Хятадын үр тарианы чухал бааз, эрчим хүч, түүхий материалын бааз,  орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн бааз бөгөөд ерөнхийлсөн зам тээврийн холбоос тул нийт Хятадын хэмжээнд маш чухал газар юм. Төв нутгийн хөгжлийг дэмжих багц бодлогуудыг тууштай хэрэгжүүлж, чансаатай хөгжлийн хүч бүрдүүлэн, Хятад маягийн шинэчлэлтийн бүтээн байгуулалтад Төв нутгийн цэцэглэн хөгжсөн шинэ хуудсыг нэмэрлэх ёстой хэмээн онцолжээ. 
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян зэрэг удирдлагууд хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд Хятадын Хөгжил шинэчлэлтийн үндэсний хорооны дарга, Шаньши, Аньхүй, Жянши, Хэнанаь, Хүбэй, Хүнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга нар илтгэл тавьж, Төв нутгийн хөгжил цэцэглэлтийг дэмжих талаарх ажлаа тайлагнан, санал санаачилгаа дэвшүүлжээ. 
Ши Жиньпин хэлэхдээ, шинжлэх ухаан инновациар үйлдвэрлэлийн шинэчлэлийг дайчилж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг идэвхтэй бүрдүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. 
Улс орны хөгжлийн стратегитай уялдаатайгаар шинэ хөгжлийн төлөв байдалд сайтар нэгдэн, шинэ хөгжлийн төлөв байдлын тулгуур болох хэрэгтэй. Хөх мөрний дунд урсгалын сав газар болон төв нутгийн хотуудын хөгжлийг ихээр ахиулан, хотууд хоорондоо уялдаа холбоогоо нягтруулж, эргэн тойрны бүс нутгийн хөгжлийг улам сайн дайчлах ёстой хэмээн Ши Жиньпин онцолжээ.  
Ши Жиньпин мөн гүнзгий шинэчлэлт хийж, өндөр түвшинд нээлттэй байлган, өрсөлдөх чадлаа илүү эрчимжүүлэх тухай онцолж, экологийн орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих, хот хөдөөг уялдаатай хөгжүүлэх, үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах зэрэг талаар заавар өгчээ. 

Эх сурвалж: http://www.people.com.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 92
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313