МОНГОЛ УЛСЫН ТАНИЛЦАХ БАГИЙНХАН ХӨЛӨНБУЙР ХОТЫН МОНГОЛ ЭМНЭЛЭГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЛЭЭ

2024 оны 3-р сарын 20 өдөр

3-р сарын 13-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Тамгын газрын эмчилгээ сувилгаа аялал жуулчлалын хоёр дахь ээлжийн баг Хөлөнбуйр хотын Монгол эмнэлэгт ирж, Хөлөнбуйр хотын Монгол эмнэлгийн Олон улсын эмчилгээ үйлчилгээний төвийн бүрэн хөтөчтэй үйлчилгээгээр Хөлөнбуйр хотдох эмчилгээ сувилгаа эрүүл мэндийн аялалаа эхлүүлжээ. 
Монгол эмнэлгийн танилцуулснаар, Хөлөнбуйр хотын Монгол эмнэлэг нь өнгөрсөн оны 10-р сард Хөлөнбуйр хотын Хятад, Монгол анагаах ухааны олон улсын эмнэлгийн үйлчилгээний төвөөр батлуулж, Энэ жилийн 1-р сард Өвөр-монголын өөртөө засах орны анхны бүлэг Хятад Монгол анагаах ухааны үйлчилгээний экспортын бааз болон батлагдсан. Энэ жилийн эхэнд эмнэлэг нь Сүхбаатар дүүргийн Тамгын газрын төлөөлөгчидтэй хамтран ажиллах болсон бөгөөд энэ сарын 3-наас эхлэн Сүхбаатар дүүргийн оношилгоо хийлгэх баг, оношилгоо, эмчилгээ хийлгэхээр ээлжийнхэн иржээ. Олон улсын эмчилгээ үйлчилгээний чадавхи, үйлчилгээний чанарыг улам дээшлүүлхийн тулд Хөлөнбуйр хотын Монгол эмнэлгийн бүх тэмдэг, зааврыг кирилл үсгээр бичиж, оношилгооны дүнг кириллээр бичиж, гадаад паспортаараа оношилгооны дугаар авч, мөн Монголын талд зориулсан үйлчилэх, дагуулж эмчлүүлэх тусгай хүн гаргаж элсэн эмчилгээ, эмтэй рашаан эмчилгээ, зүү төөнүүр,бариа зэрэг монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэхэд тусална.
  Монголын төлөөлөгч Энхмаа "Хөлөнбуйр хотын Монгол эмнэлэг бид нарт өндөр чанартай, үр дүнтэй үйлчилгээг хангасанд баярлалаа. Эмчилгээний явцад хэлний харилцааны саад бэрхшээл байгаагүй, Эмнэлгийн зүгээс тусгай хүн гаргаж дагуулан эмчилгээ хийлгэж, үүний зэрэгцээ оношилгоо, эмчилгээ хийлгэх, зам харилцаа, хоол унд гээд маш их туслалцаа үзүүлсэн нь биднийг санаа зоволтгүй болгосон. Эмчилгээний явц, эмнэлгийн ажилтнуудын эмнэлгийн мэргэжил чадвар өндөр, эелдэг үйлчилгээ гайхалтай байсан. Монголдоо харьсныхаа дараа бид Хятад дахь  оношилгоо, эмчилгээ хийлгэсэн туршлагааасаа төрөл садан, найз нөхөддөө танилцуулж, хоёр орны ард түмний нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих болно”гэлээ.
  "Эмчилгээ + аялал жуулчлалын" эрүүл мэндийн төслүүдийг хөгжүүлж, сурталчлах, эмчилгээ сувилгаа, аялал жуулчлалыг нэг цогцоор хөгжүүлэх нь Хөлөнбуйр хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятад Монгол анагаах ухааныг "гадагш гарах"-ыг судлах, олон улсын харилцаа холбоог бэхжүүлэх, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжих чухал арга хэмжээ мөн. Хөлөнбуйр хотын засгаас дараа алхамдаа, Хятадын Монгол анагаах ухааны Олон улсын эмчилгээ үйлчилгээний төвд түшиглэн эмчилгээ, аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол улсын эмчилүүлэх иргэдийг хүлээн авах чадавхи, үйлчилгээний түвшинг дээшлүүлж, эмчилгээ,аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, Монгол улсын жуулчдыг Хөлөнбуйр хотод ирж эмчийн зөвлөгөө авах, худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр ирэх дөт замыг буй болгож, "Хөлөнбуйрын Хятад Монгол анагаах ухааны олон улсын үйлчилгээ" брэндийг бий болгож, Хөлөнбуйр хотыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын анагаах ухааны (Монгол анагаах ухаан)эрүүл мэндийн аялал жуулчлалын газар болгоно.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,Цэнгэл, Гялбаа, Жуан Жиахуй

  • Туяа
  • 77
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313