АЙКРЕМ: АРДЫН САНАЛЫГ ДЭВШҮҮЛЖ, УЛСЫН БОДЛОГЫГ УЛАМЖИЛНА

2024 оны 3-р сарын 15 өдөр

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч Айкрем Маймайтмин Шиньжян Уйгарын өөртөө засах орны Лүньтай сянийн Саймайл тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга юм. Тэрээр энэ жил орон нутгийнхаа хөгжилтэй холбоотой 11 саналаа БХАТИХ-ын жил тутмын чуулганд дэвшүүлжээ. 11 саналд хөдөө орон нутгийн малчин тариачдын орон сууцны эрчим хүчинд хэмнэлттэй засварын төсөл зэрэг иргэдийн амьжиргааны баталгааны асуудал, орон нутгийн төмөр зам автозам зэргийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудал зэрэг байна. 
Айкрем энэ жил 33 настай, Шиньжяны хөдөө аж ахуйн их сургуулиас төгссөн. 2021 оноос эхлэн тосгоныхоо намын үүрийн даргаар ажиллаж, ноднин БХАТИХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.
Өнгөрсөн нэг жилийн турш Айкрем ферм, тариалангийн талбай, иргэдийн айлд хүрч судалгаа хийн, санал санаачилгыг нь авч, БХАТИХ-д дэвшүүлэх саналын төслөө боловсруулсан юм. 

Айкрем алдартай компанийг анхан шатны хөдөө орон нутагт урин ажиллуулах замаар малчин тариачдын орлогыг нэмэгдүүлэх санаачилга гаргаж, Саймайл тосгоныг хамарсан олон тосгоныг тус компанид буурцаг нийлүүлэгч болгох гэрээ байгуулжээ. Ингэснээр тосгоны иргэдийн хүн нэг бүрийн дундаж орлого 2023 онд 21178 юаньд хүрч, 2022 оныхоос 2000 юаниар нэмэгдсэн байна. Энэ жил ахиад 2000 юань нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн Айкрем ярьж байлаа. 
Тэрээр хэлэхдээ, анхан шатны хөдөө тосгоны БХАТИХ-ын төлөөлөгчийн хувьд миний бие хөдөө орон нутгийн малчин тариачдын бодол саналыг улс оронд дэвшүүлэн мэдэгдэх үүрэг хариуцлагатай бөгөөд улсын бодлогуудыг ард иргэдэд цагийг алдалгүй уламжлах гүүрийн үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 89
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313