ХЯТАДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ТУРШЛАГЫГ ТАНИЛЦУУЛАВ

2024 оны 3-р сарын 14 өдөр

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55 дугаар чуулган хоёрдугаар сарын 26-нд Швейцарийн Женев хотноо эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд өндөрлөх юм. Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн мэргэжилтнүүд, эрдэмтэд хуралд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх үйлчилгээ, хувийн нууцыг хамгаалах зэрэг асуудлаар Хятадын төлөвлөгөө болон практик туршлагыг танилцуулсан байна.

Гуанжөүгийн их сургуулийн Хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааны нийгэмлэгийн захирал Жөу Лулу хэлэхдээ, Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалахаар хууль боловсруулж, дүрэм журам баталж, нэгдсэн боловсрол олгох, хөдөлмөр эрхлүүлэх, мөн амьдрах, ажиллах, сурч боловсроход нь зориулж саадгүй, ая тухтай орчин бүрдүүлэхэд идэвхтэй ажиллаж байна гэжээ.

Зүүн Өмнөд Их Сургуулийн Хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Гун Шянхэ, Хятад улс дэлхийн мэдээлэл хамгаалах стандартыг мөрдөж, холбогдох хууль тогтоомжууд боловсруулж батлуулсан. Эдгээр хууль тогтоомж нь хувийн нууцыг хамгаалахад үр дүнтэй байж, олон улсын хэмжээнд зохих нөлөө үзүүллээ гэв.                

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 73
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313