МЕРИТ ТӨСЛӨӨС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЯВУУЛАВ

2018 оны 3-р сарын 12 өдөр
 \"\"Дорнод аймгийн ЗДТГ Канадын Мерит төслийн тусламжтайгаар байгууллага удирдах олон улсын стандартыг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн ээлжит сургалт энэ өдрүүдэд болж, Дорнод аймгийн нийт сумдын ЗДТГ-ын дарга, Санхүүгийн дарга, дотоод хяналтын ажилтнуудад төлөвлөлтийн сургалт явуулав.

Төрийн захиргааны алба хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ тулгамдсан асуудлыг хэрхэн олж эрэмбэлэх, шийдвэрлэх гэж буй зүйлийнхээ зорилго зорилтыг тодорхойлж, ажил нэг бүрийг төлөвлөх, ингэснээр хүрэх үр дүн, зардал, хариуцах эзэн, мөн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх зэрэгт зөвлөгөө өгсөн байна. Тус аймгийн удирдлага өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Мерит төслийн удирдагч Синди Фэйр, зөвлөх Марк Бертранд болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байсан. Түүнээс хойш төрийн алба хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, мэдлэг дамжуулах, институц бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мерит төслийн зорилго нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршдог. Байгууллагад чанарын удирдлагын ISO 9001 стандарт нэвтэрснээр дарга ажилтан хоорондын уялдаа холбоо сайжирч, ажлын үр дүн сайжирдаг. Олон улсад 1950-иад оноос нэвтэрсэн уг стандарт нь процессийн удирдлага дээр суурилсан байгууллагыг удирдах олон улсад зөвшөөрөгдсөн, үр дүнтэй арга барил юм.

Монгол Улсын 21 аймгаас зөвхөн Дорнодод хэрэгжиж байгаа энэ төслөөс дээрх хугацаанд 20 гаруй удаагийн сургалт семинар явуулж, аймаг, сумдын 320-иод төлөөлөл хамруулаад байна. 2017 онд эхэлсэн дээрх төсөл тус аймагт зургаан жил хэрэгжинэ.

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 415
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313