БАДМИНТОНЫ ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГУУД ШАЛГАРАВ

2018 оны 3-р сарын 12 өдөр
 \"\"Бадминтоны өсвөр үеийн 2018 оны Дорнод аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 1, 5, 12, “Flower” сургууль, “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан сумын нийт 93 өсвөрийн тамирчид дөрвөн насны ангилалд өрсөлджээ.

Багийн дүнгээр Б.Ариунзаяа дасгалжуулагчтай Улсын тэргүүний 5-р сургууль тэргүүн байрт шалгарсан бол Х.Өнөртуяа дасгалжуулагчтай “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, Н.Цолмон дасгалжуулагчтай Сэргэлэн сумын ЕБС-ийн баг тамирчид удаалсан байна.
Тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчид тун удахгүй Дорнод аймагт болох өсвөр үеийн УАШТ-нд өрсөлдөнө.
Дорнод аймгийн хүүхэд залуус сүүлийн жилүүдэд бадминтоны спортоор хичээллэх сонирхолтой болж, улс бүсийн уралдаан тэмцээнд амжилттай оролцох болсон гэж бадминтоны багш нар ярьж байна.

Сонирхуулахад, бадминтон нь манай улсад 1990 оны эхээр мэргэжлийн хэлбэрээр үүсч эхэлжээ.

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 799
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313