“ШИНЬ ШИНЬ ” ХХК-ИЙН АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ БЭЭЖИН ДЭХ ТОЛГОЙ КОМПАНИДАА ЗОЧИЛЛОО

2023 оны 10-р сарын 27 өдөр

“ШИНЬ ШИНЬ” ХХК  МЭДЭЭЛЖ БАЙНА

      Энэ сарын 19-нд Хятад улсад болсон "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гуравдугаар чуулганд Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцсон. “Бүс ба зам” хөтөлбөр нь хөрөнгө оруулалтын хэмжээ том, эдийн засаг, худалдааны төсөл юм.  Энэ төслийн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх асуудал чухал. олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гуравдугаар чуулганы үеэр “Хятадын хүрэл цом” өнгөт металл үйлдвэрлэгч олон улсын аж ахуйн нэгжүүдийн ур чадварын тэмцээн сургалтыг зохион байгууллаа. Уг тэмцээнд Монгол, Пакистан, Замби, Гвиней, Перу, Конго улсуудын нийт 10 баг өрсөлджээ. Тэмцээний нээлтийн үеэр Хятадын Хөнгөн цагааны корпорацын захирал Лю Жианпин үг хэлэхдээ, “Хятадын хүрэл цом” сургалт, тэмцээн нь “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний III чуулга уулзалтыг тохиолдуулан, бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтнүүдийн ур чадварыг боловсронгуй болгохоор зохион байгуулагдаж буй юм. Өнгөт металлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын анхдугаар тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэв.  Монгол Улсаас тус үйл ажиллагаанд “Шинь Шинь” ХХК-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, ур чадвараа сорилоо. “Шинь Шинь” ХХК нь дэд бүтэц, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг компани болох Чайна Рейлвэй Инженеринг корпорац (CREC)-ийн Чайна Рейлвэй Эрдэс Баялагийн Групп /China Railway Resources Group Co., Ltd. / компанийн охин компани.

     “Хятадын хүрэл цом” шинжлэх ухаан, практик хосолсон сургалт, тэмцээн нь Бээжингийн Аж үйлдвэрийн МСҮТ-д эрчимжүүлсэн сургалтаар эхэлж 10 хоногийн турш зохион байгуулагдав. Мэргэжлийн боловсрол нь "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа учир сургалтын агуулгад аюулгүй байдлыг хангах, онцгой байдлын үед авах арга хэмжээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, 5S менежмент зэрэг үйлдвэрлэлийн талбайн мэргэжлийн ур чадвар, багаа удирдах менежментийн чадварыг хөгжүүлэх сэдвүүдийг багтаасан байв. Түүнчлэн тэмцээнд оролцогчид сургалтын үеэр Бээжин хот дахь Хятадын соёлын хөтөлбөрүүдэд хамрагдаж, Шувууны үүр, Цагаан хэрэм зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялжээ. 

       Монгол Улс аа төлөөлөн оролцож буй “Шинь шинь” ХХК-ийн ажилтнууд Бээжин хотод сургалтад хамрагдах үеэрээ Чайна Рейлвэй Инженеринг корпорацын төв байранд зочилсон байна. Тэд корпорацын түүхийн музейг үзэж  Хятадын Төмөр замын шинэ эрин үеийн түүхэнд оруулсан хувь нэмэр, ололт амжилт, амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан юм. Тэднийг группын Монгол дахь бизнесийн үйл ажиллагааг хариуцсан дэд ерөнхийлөгч Жан Сюжун хүндэтгэн хүлээн авч уулзаад, “Шинь шинь” компани болон CREC корпорацыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд нь талархал илэрхийлжээ. Мөн тэрээр энэ удаагийн сургалт, тэмцээнээс илүү их мэдлэг, ур чадвар олж авч, сурсан мэдлэг, чадвараа Монголдоо очоод бусаддаа хуваалцаж, үйлдвэрлэлийн талбайд ашиглан, бодит ажил хэрэг болгоно хэмээн найдаж байна гэв.  “Чайна Рейлвэй Групп Лимитэд” (CREC) компани 2022 онд  дэлхийн шилдэг 500 аж ажуйн нэгжийн 34-т эрэмбэлэгдсэн дэд бүтэц барилгын корпораци юм. Тус аж ахуйн нэгж хятадын дотоод болон гадаадын олон орны зах зээлд дэд бүтэц, барилга, уур уурхай болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж зарим оронд дэд бүтэц болон уул уурхайн төслийг уялдуулах хэлбэрээр төсөл хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийж байна. 

Энэ үеэр ажилтнуудын сэтгэгдлээс хуваалцлаа 

      "Шинь Шинь" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн даргын туслах Б.Ариунтуяа: “Шинь шинь” компанийнхаа толгой компанийн оффис болон түүхийн танхимтай нь танилцлаа. Хятадын анхны галт тэрэгний хурд 35км\цаг байсан бол одоо хурдны галт тэрэг 350км\цаг хурдалж, 10 дахин нэмэгдсэн нь гайхалтай санагдсан. Техник технологи гэдэг ямар гайхамшигтайг мэдэрлээ. Дэлхийн 100 гаруй улсад онгоцны буудал, далайн боомтын зогсоол, барилга байгууламж, зам гүүр, ус цахилгааны төслүүдийг хэрэгжүүлсэн, салбартаа нэр хүндтэй, хийсэн бүтээн байгуулалт, технологийн шинэчлэлээр түүчээлсэн дэлхийн хэмжээний компанийн нэг хэсэг болж “Шинь Шинь” ХХК-д ажиллаж байгаагаараа маш их бахархлаа. Манай компани орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, хүний нөөцөө бүрдүүлдэг, “Ногоон уурхай, Үзэсгэлэнт гэр орон” гэсэн уриатай ажилладаг. 

      Лабораторийн дээж авагч, ээлжийн ахлагч Д.Баярхүү: Би “Шинь шинь” компанид ажиллаад 5 гаруй жил болж байна. Ийм баялаг түүхтэй, Монголын төдийгүй дэлхийн ТОП-т багтдаг компанийн нэг гэр бүл болсондоо баяртай байна. Компани зөвхөн уул уурхайн чиглэлээр бус дэд бүтцийг чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг талаар мэдэж авлаа. Цаашид манай улсад ч уул уурхай, дэд бүтэц хосолсон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр хэрэгжээсэй гэж хүсэж байна. Би Англи хэлний багш мэргэжилтэй, сургалт, тэмцээний үеэр олон орны хүмүүстэй танилцаж, нөхөрлөх боломж олдлоо. Тэд манай улсын талаар их сонирхож олон асуулт асууж байсан, зарим нь Чингис хаан, Монголын талаар мэддэг, сонсож байснаа хуваалцсан. 

  • Туяа
  • 527
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313