"ТОРГОНЫ ЗАМ" ОУ-Н КИНО НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023 оны 9-р сарын 28 өдөр

"Алтан торгоны зам" шагналд олон улсын киночид өрсөлдлөө

ХТРТ, Фужянь мужийн захиргаа, Шааньши мужийн захиргаа зохион байгуулсан Торгоны замын 10 дахь удаагийн олон улсын кино наадам 9-р сарын 27-ны орой Фужянь мужийн Фүжөү хотод өндөрлөв.
Наадмын тэргүүн шагнал “Алтан торгоны зам шагнал”-ын арван номинацийн эзэд тодорчээ. Үүнд, “The Shadowless Tower” шилдэг кино, алдарт кино найруулагч Жан И Мөү “Full River Red” киногоор шилдэг найруулагчийн, “The Wandering Earth Ⅱ”  шилдэг эффект ашигласан киногоор шалгарч шагнал хүртсэн байна.
Энэ сарын 23-нд эхэлж 5 хоног үргэлжилсэн кино наадамд 9 гол хөтөлбөр зохиогдож, 40 улс, олон улсын 10 найрсаг хотуудаас ирсэн гадаадын 140 гаруй зочид оролцов. “Алтан торгоны зам шагнал”-д 84 улс, бүс нутгаас нэр дэвшүүлсэн 500 шахам кино өрсөлдөж, сүүлийн шатанд шалгарч үлдсэн 140 киноноос “Алтан торгоны зам шагнал”-ын арван номинацийн эзэд тодорсон байна.

https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 171
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313