ШИ ЖИНЬПИН 78 ДУГААР АРМИЙН БҮЛЭГТ ОЧИЖ АЖИЛЛАВ

2023 оны 9-р сарын 11 өдөр

Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 8-нд 78 дугаар армийн бүлэгт ажиллав. Тэрбээр, шинэ эринд армийг хүчирхэгжүүлэх үзэл санаа, стратеги хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын менежмент, байлдааны аргуудыг шинэчилж, дайны нөхцөлийн бэлэн байдлыг дээшлүүлж нам, ард түмнээс өгсөн үүрэг даалгаврыг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов.Ши Жиньпин хэлсэн үгэндээ, манай орны хойд, зүүн хойд нутагт бороо их орж, үер ус, байгалийн ноцтой гамшиг учирлаа. Ардын Чөлөөлөх Арми болон зэвсэгт цагдаагийн анги хүнд үүрэг хүлээж, үерээс сэргийлэх, үертэй тэмцэх, гамшгаас авран туслах ажилд оролцож, ард олны амь нас, эд хөрөнгийг бүхий л чадлаар авран хамгаалж ирлээ гэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, цэрэг дайны бэлтгэлийн чанар, түвшинг дээшлүүлэхэд голлон анхаарч, хэцүү бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, байлдах чадварыг дээшлүүлж, байлдааны анги, байлдааны хүчин зүйлийг уялдуулан сайтар нэгтгэж, байлдааны системд бодит байдлаар уялдах хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 204
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313