ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК-ИЙН ТОСОН-УУЛ XIX, ТАМСАГ XXI ТАЛБАЙН 2023 ОНЫ АВТОМАШИН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2023 оны 9-р сарын 11 өдөр

ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК-ИЙН ТОСОН-УУЛ XIX, ТАМСАГ XXI ТАЛБАЙН 2023 ОНЫ АВТОМАШИН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

1. Төслийн тойм байдал болон сонгон шалгаруулалтын хамрах хүрээ

1.1  Төслийн нэр: Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2023 оны автомашин түрээсийн үйлчилгээний төсөл

1.2  Тойм байдал болон сонгон шалгаруулалтын хамрах хүрээ: Энэ удаагийн сонгон шалгаруулалтанд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2023 оны автомашин түрээсийн үйлчилгээний төсөл багтана. Энэхүү төсөл нь сонгон шалгаруулалтын нөхцөл байдлын дагуу гүйцэтгэгч болон үнийг тогтоох ба сонгон шалгаруулалтын багц тус бүр тогтсон тээврийн хэрэгслийн тоог заасан байгаа бөгөөд гэрээний бодит тооцооны дүн нь тээврийн хэрэгслийн бодит ажлын хэмжээгээр тооцогдоно. Сонгон шалгаруулалтын үнийн дээд хязгаар гэдэг нь энэхүү төслийн нэг машины явах нормд (нэг өдөр) шаардагдах бүх зардал үнийг хэлнэ (бүх төрлийн татвар, хураамж багтана).

1.3  Төсөл хэрэгжих байршил: Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбай.

1.4  Сонгон шалгаруулалт: Тосон-Уул XIX талбайн хувьд машин түрээсийн үйлчилгээний төслийг жийп машин, пикаб машин болон авто цистерн гэсэн 3 төрөлд ангилан сонгон шалгаруулалтын багцад хуваана. Сонгон шалгаруулалтын багц бүрт 4 оролцогчийг нэр дэвшүүлж шалгаруулан түүнээс 2 оролцогчийг ялагчаар тогтоох ба тээврийн хэрэгслийг заасан хувиар хуваарилна. Тамсаг XXI талбайн хувьд машин түрээсийн үйлчилгээний төслийн сонгон шалгаруулалт 1 багц байна. Сонгон шалгаруулалтанд 3 оролцогчийг нэр дэвшүүлж шалгаруулан түүнээс 2 ялагчийг тогтооно. Тосон-Уул XIX талбай, Тамсаг XXI талбайн машин түрээсийн үйлчилгээний төслийн сонгон шалгаруулалтанд ялагчийн нийт машины тоо сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтанд оролцогчийн шалгарсан нэрний дарааллаар дутуу тээврийн хэрэгслийн төрөл, тээврийн хэрэгслийн тоог нэмж болно.

1.5  Сонгон шалгаруулалтын багц: Сонгон шалгаруулалтын багцын хуваарилалтын байдлыг дараах хүснэгтээс харна уу. Үүнд:

Жич: Сонгон шалгаруултанд ялагч нь сонгон шалгаруулалтын багцын дагуу үйлчилгээний хөлсийг төлөх ба төлөх дүнг дээрх хүснэгтээс харна уу.

Сонгон шалгаруулалтын үйлчилгээний төлбөрийг төлөх хэлбэр: Банкны шилжүүлэг
SWIFT: BKCHCNBJ87D
Хүлээн авагч байгууллага: DAQING PETROLEUM ADMINISTRATION BUREAU CO,LTD
Хүлээн авах дансны дугаар: BANK OF CHINA DAQING BRANCH 166455620799
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь төлбөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр: Тендерийн төвийн 2023TMCG02 төслийн зуучийн үйлчилгээний төлбөр гэж бичнэ.

2. Сонгон шалгаруулалтанд оролцогчдод тавих эрхзүйн бичиг баримтын шаардлага

2.1  Энэхүү төсөлд хамтарсан байдлаар оролцуулахгүй.

2.2  Сонгон шалгаруулалтанд оролцогч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр ААН-ийн гэрчилгээтэй байх (бүртгэлийн бичиг баримт) /нотариатаар баталгаажуулсан байх/

2.3  Сонгон шалгаруулалтанд оролцогч нь хүчин төгөлдөр Монгол Улсын Татварын албанд бүртгүүлсэн гэрчилгээтэй байх /нотариатаар баталгаажуулсан байх/

2.4  Энэхүү төслийн тооцоог ам.доллараар хийх ба сонгон шалгаруулалтанд оролцогч нь заавал ам.долларын данстай байх ёстой.

3. Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг авах

3.1  Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдах хугацаа болон байршил: Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй этгээд нь 2023 оны 9 сарын 11 өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 17-ны хооронд өглөөний 10:00 цагаас үдийн 12:00 цаг хүртэл, үдээс хойш 15:00 цагаас 17:00 цаг хүртэлх хугацаанд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн Дорнод аймаг, Тамсагийн сав газар, үйлдвэрийн баазын удирдлагын төвийн оффисын 105 тоот өрөөнөөс ирж сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдан авна.

3.2  Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг худалдан авахдаа авч ирэх материал:

        3.2.1  Баримт бичгийг худалдан авахдаа хуулийн этгээд өөрөө бол иргэний үнэмлэхний эх хувийг авч ирнэ.

   3.2.2  Хэрэв хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бол хуулийн этгээдийн итгэмжлэлийн эх хувь (хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбарт тамга дарж хавсаргана).

3.3  Сонгон шалгаруулалтын бичиг баримт нь хувь тус бүрийн (хятад, монголоор цахим хэлбэрээр байна) үнэ 100 ам.доллар (ирэхдээ зөөврийн флаш авч ирнэ) ба бичиг баримтыг зарсаны дараа буцаахгүй (зөвхөн бэлэн ам.доллар хүлээн авна).

4. Сонгон шалгаруулалтанд оролцох бичиг баримтыг хүлээлгэн өгөх

4.1  Сонгон шалгаруулалтын бичиг баримтыг хүлээлгэн өгөх хугацаа: 2023 оны 9 дүгээр сарын 22- ны өдрийн 9:00 цагаас 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14:00 цаг хүртэл байна (Монголын цагаар).
Хүлээн авах газар: Дорнод аймаг, Тамсагийн сав газарт байрлах Петрочайна Дачин Тамсаг ХХК- ийн үйлдвэрийн баазын удирдлагын төвийн хурлын өрөө.

4.2  Сонгон шалгаруулалтанд оролцох бичиг баримтыг Хятад, Монгол хэлээр үйлдэх ба (сонгон шалгаруулалтын бичиг баримтан дээр дэлгэрэнгүй шаардлага байгаа) 2 хэлээр үйлдсэн бичиг баримтын агуулга яг ижил байна. Хятад, Монгол хэлний зөрүүтэй ойлгомжгүй байдал үүсвэл Хятад хэлийг баримтална.

4.3  Хугацаа хоцорч ирүүлсэн болон заасан газарт ирүүлээгүй сонгон шалгаруулалтанд оролцох бичиг баримтыг сонгон шалгаруулалт зарлагч нь хүлээн авахгүй байна.

5. Сонгон шалгаруулалтыг нээх

Нээх хугацаа: 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14:00 цаг (Монголын цагаар)

Нээх газар: Дорнод аймаг, Тамсагийн сав газарт байрлах Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйлдвэрийн баазын удирдлагын төвийн хурлын өрөө


6. Зарыг түгээх хэрэгсэл

Энэ удаагийн сонгон шалгаруулалтын зарыг “Өдрийн сонин” болон Дорнод аймгийн “Дорнод телевиз”-ээр гаргана. Зарыг гаргах хугацаа: 2023 оны 9 дүгээр сарын 11-ны өдрөөс 15-ны өдөр байна. 

7. Холбоо барих хэлбэр

Сонгон шалгаруулалт зарлагч: Петрочайна Дачин Тамсаг ХХК                                               Холбоо барих хүн: Хянган
Холбоо барих утасны дугаар: 00976 80086858
И-мэйл хаяг: xingan1986@gmail.com

 

  • Туяа
  • 166
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313