ЛИ ЧЯН: ЭВ НЭГДЭЛТЭЙ ХАМТАРЧ БАЙЖ ХҮНД БЭРХИЙГ ДАВНА

2023 оны 9-р сарын 7 өдөр

Синьхуа агентлагийн мэдээ, Орон нутгийн цагаар 9-р сарын 6-ны үдээс хойш, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Индонезийн Жакартад АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын 10+3-ын удирдагчдын 26 дахь уулзалтад оролцсон байна.
Ли Чян хэлэхдээ, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 10+3-ын хамтын ажиллагааны механизм олон удаагийн шалгалтыг давж, бүс нутгийн цэцэглэл хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Эв нэгдэлтэй хамтран ажиллаж л хүнд бэрхийг даван гарч чадах юм гэжээ. 
Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, талуудтай шинэ ээлжийн “10+3-ын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх боломжийг гол болгож, эдийн засгийн нэмэгдлийн төв бий болгож, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулах. Бүс нутгийн аж үйлдвэрийн хөдөлмөрийн хуваарилалт, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Шинжлэх ухаан техникийн инновац бүтээж шинэчлэлийг дайчлах гурван гол ажлыг хийхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Мөн тэрбээр, Японы Фукушимагийн цөмийн бохирдсон усыг далайд гаргах асуудлаар Хятадын байр суурийг тодорхойлж, хаягдал ус цутгах нь далайн экологийн орчин болон ард иргэдийн эрүүл мэндтэй холбогдсон асуудал. Иймд Японы тал олон улсын үүргээ ухамсарлаж хөрш орнуудтай зэрэг бүрэн зөвшилцөж, хариуцлагатай байр сууринаас хаягдал усыг зохицуулах хэрэгтэй гэжээ.  
10+3-ын хамтын ажиллагаа бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалж, бүс нутгийн хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулж байна гэж хуралд оролцсон удирдагчид илэрхийлжээ. Хурлаар “Цахилгаан авто машины экологийн системийг хөгжүүлэх тухай 10+3-ын удирдагчид мэдэгдэл” баталж гаргасан байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 184
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313