ӨВӨРМОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮД НЭЭЛТЭЭ ХИЙВ

2023 оны 9-р сарын 1 өдөр

Өвөр Монголын соёлын өдрүүд нээлтээ хийв
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн ордны хэвлэлийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёлын яамтай хамтран зохион байгуулж буй "Хятад улсыг танин мэдье" сэдэвт Өвөр Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ энэ сарын 30-ны орой Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийв.
Эх сурвалжаас үзэхэд, Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн харилцаа солилцоог урагш ахиулж, ард түмэн хоорондын ойлголт, найрсаг харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан энэ удаагийн багц арга хэмжээ нь соёл урлагийн тоглолт, хятад киноны долоо хоног, монгол анагаах ухаан, дуу хөгжмийн уралдаан зэрэг олон агуулгаар есдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхүй, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Жан Мушин, Монгол улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан нарын зэрэг Хятад, Монгол хоёр орны албан тушаалтан хийгээд төлөөлөл гээд нийт хэдэн зуун хүн нээлтийн ажиллагаанд оролцжээ.
Жян Шиньхүй хэлэхдээ: “Хятад улсыг танин мэдье” сэдэвт Өвөр Монголын соёлын өдрүүдийн нэгдсэн арга хэмжээ Монгол улсад өмнө нь олонтаа зохиогдож байсан бөгөөд Хятад, Монголын найрсаг харилцааны анхны зорилт, ард иргэд хоорондын сэтгэлийн гүүр, уламжлалт найрамдлыг ахиулах зорилгоор Монгол улсын анд найзуудад Хятад улсыг илүү сайтар танилцуулж, Өвөр Монголын тухай түлхүү мэдээлэл хүргэхийг хичээлээ гэв.
Ч.Энх-Амгалан хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, ялангуяа хүмүүнлэгийн хамтын ажиллагаа сайхан хөгжиж ирсэн юм. “Хятад орныг танин мэдье" сэдэвт Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ Монгол улсад ахин нээлтээ хийсэн явдалд маш баяртай байна гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 158
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313