"ЭРЭЭН-2023" ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

2023 оны 8-р сарын 30 өдөр

  "Эрээн-2023" форум эхэллээ
Хятадын олон улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын "Эрээн-2023" форум өнөөдөр үдээс өмнө дөнгөж сая эхэллээ. 
Тус форумыг өмнө нь 2009 оноос Эрээн хот 11 удаа зохион байгуулжээ. Цар тахлын гурван жил өнжсөн форум энэ жил ахин болж, Хятад, Монгол, Орос улс, мөн Хятадын муж, хотууд өргөн хүрээнд оролцож байна. 
Энэ удаагийн форумд Хятад, Монгол, Олон улс, Өвөр Монголын аймаг хотууд, автомашин, хүнд машин механизм, хүнс идээ ундааны үзэсгэлэнгийн 7 танхим, 500 лангуу ажиллуулж байгаа юм. 
"Эрээн-2023" форумаар  Хятад, Монгол, Оросын орон нутгууд, аж ахуйн нэгж хоорондын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засаг худалдааны хэлхээ холбоог нягтруулж, "Бүс ба Зам"-ын хөгжил, хөрш гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулж, улмаар хамтын хөгжилд хүргэхэд итгэлтэй байна гэдгийг зохион байгуулагч талаас онцолж байна.
Эх сурвалж :https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 143
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313