"ТЭРГЭНЦЭРТЭЙ МАРАФОН" багийнхныг Улаанбаатар хотноо угтан авлаа

2023 оны 8-р сарын 30 өдөр

    Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дорнод салбарын тэргүүн Дашийн Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй "Тэргэнцэртэй марафон" аялал хийж байна.  Аялалын багынхан энэ сарын 10-ны өдөр Дорнод аймгаас гарсан бөгөөд 20 хоногийн хугацаанд 670 км замыг тэргэнцэртэй туулан Улаанбаатар хотод өнөөдөр ийнхүү ирлээ.  Түүний багийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, мэргэжилтнүүд болон Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны удирдлагууд, Нутгийн зөвлөлийн төлөөлөл угтан авч, санаа зорилгыг нь сонслоо.

  • Туяа
  • 344
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313