"БҮС БА ЗАМ"-ЫН ШИНЭ АМЖИЛТ

2023 оны 8-р сарын 25 өдөр

Албан ёсоор ашиглалтад орох гэж буй Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэг нь Индонезийн онлайн болон нийгмийн сүлжээний хайлтын жагсаалтад давамгайлж буй шинэ "алдартан" болжээ. Энэхүү хурдны төмөр зам нь Индонезийн нийслэл Жакарта болон аялал жуулчлалын алдартай Бандунг хотыг холбох бөгөөд нийт урт нь 142 км, дээд хурд нь цагт 350 км юм. Төмөр зам ашиглалтад орсноор хоёр хотын хооронд зорчих хугацаа 3 цаг байснаас 40 минут болж ойртох юм. 2018 оны зургадугаар сараас эхэлсэн уг төсөл нь "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, Хятад, Индонезийн ажил хэрэгч хамтын ажиллагааны түүхэн чухал төсөл бөгөөд Хятадын өндөр хурдны галт тэрэгний систем, бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээгээр хилийн чанадад байгуулсан анхны төсөл болно. Эдүгээ Хятадын талаарх Индонезийн ард түмний төсөөлөл зөвхөн дэд бүтцийн томоохон төслүүдээр хязгаарлагдахаа больж, соёл болон амьдралын янз бүрийн салбарт улам гүнзгийрч байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Индонези хоёр орны улс төрийн уулзалт, иргэдийн солилцоо, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, жил бүр Индонезийн илүү олон оюутан Хятадад суралцах хүсэлт гаргаж байна. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn Д.Хүчитбаатар,Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 165
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313