ШИ ЖИНЬПИН ӨМНӨД АФРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

2023 оны 8-р сарын 23 өдөр

Тухайн бүс нутгийн цагаар 8 дугаар сарын 22-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Преториа хотод Өмнөд Африкийн ерөнхийлөгч Матамела Сирил Рамафосатай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, миний бие Хятад улсын даргын хувиар Өмнөд Африкт дөрөв дэх удаагаа айлчилж байгаа юм. Хятад Өмнөд Африкийн харилцаа сайн, Хятад Өмнөд Африкийн найрамдал гүн зузаан байгаагийн гол шалтгаан бол хоёр орон, хоёр нам өөр өөрсдийн хөгжлийн замнал дээр зовлон жаргалаа хамтатгаж, нөхөд, ахан дүүсийн гүн зузаан найрамдлыг тогтоосонд оршино. Эдүгээ, түүхийн шинэ гараан дээрээс найрсаг харилцаагаа залган уламжилж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтран ажиллахаа эрчимжүүлэх нь хоёр орны хамтын хүсэл мөрөөдөл бөгөөд эрин цагаас бидэнд олгосон чухал үүрэг хариуцлага юм. Эрхэм ерөнхийлөгчтэй хамтдаа хичээн зүтгэж, Хятад Өмнөд Африкийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй шинэ шатанд ахиулахад миний бие бэлэн байна гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 187
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313