ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ СЭРГЭЖ БАЙНА

2023 оны 8-р сарын 15 өдөр


Хятадын статистикийн үндэсний газар 7-р сарын эдийн засгийн байдлыг өнөөдөр танилцуулав.
Долдугаар сард үндэсний үйлчилгээний салбарын индекс өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна. Мөн сард жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар, өмнөх сараас 0.01 хувиар нэмэгджээ. Хэрэглээний барааны жижиглэн худалдаа 3 их наяд 676 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар өсч, өмнөх сараас 0.06 хувиар буурав. Эхний 7 сард үл хөдлөхийн хөрөнгө оруулалт 28 их наяд 589 тэрбум 800 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар өссөн байна. Харин бараа бүтээгдэхүүний импорт экспорт 3 их наяд 456 тэрбум 300 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар буурчээ. Улсын хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5.3 хувь хүрч, өмнөх сараас 0.1 нэгжээр өссөн бол хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурч, өмнөх сараас 0.2 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,
,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй, 

  • Туяа
  • 147
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313