Төрийн албан хаагчид цусаа хандивлалаа

2018 оны 3-р сарын 2 өдөр
 \"\"Дорнод аймгийн албан байгууллагууд “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” аяны хүрээнд цусаа хандивлаж байна. Тус аяны нээлт өнөөдөр болж, аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид, аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, УЗН-ийн гишүүд цусаа хандивлалаа. Харин маргааш “Итгэл ивээлт” эмнэлгийн ажилчид энэхүү аянд нэгдэх юм.
Монголын улаан загалмайн нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачлагаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 3-ний өдрийг “Цусаа бэлэглэх үндэсний өдөр” болгон, үндэсний хэмжээнд компанит аян өрнүүлж байгаа. Энэ хүрээнд аймгийн БОЭТ, УЗН, ЭМГ, ЗДТГ хамтран энэ сарын цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж байна.

Аймгийн БОЭТ-ийн Цусны салбар төвд 1876 донор бүртгэлтэй байгаагаас шинэ донор 956 байгаа юм. Энэ нь нийт хүн амын 2.3 хувийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тухайн улс орон, бүс нутгийн нийт хүн амын 3-5 хувь тогтмол цусаа бэлэглэж байвал цус цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангаж чадна гэж зөвлөдөг. Иймд цаашид орон нутгийн гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
  • Отгонтуяа
  • 413
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313