ХЯТАД-МОНГОЛЫН ЭКСПО ХӨХХОТОД БОЛНО

2023 оны 8-р сарын 10 өдөр

Хятад-Монголын экспо 2015 онд эхэлж хоёр жил тутамд зохиогдож, 2017, 2019 онуудад хоёр гурав дахиа болж байсан юм.  Энэхүү экспо нь Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ төлөв байдлыг нээж, хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг ахиулах чухал индэр болж ирсэн. Ирэх 9 дүгээр сард Хятад-Монголын IV экспог Хятадын Худалдааны яам, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ӨМӨЗО-ны засгийн газар хамтран  “Нээлттэй шинэ төлөв байдлыг бүтээн байгуулж, хөгжлийн шинэ боломжоо хамтдаа хуваалцъя” сэдвийн дор зохион байгуулна. Экспод зориулж 83.9 мянган квадрат метр талбай төлөвлөжээ. Энэ үеэр Хятад-Монголын экспо хийгээд Умардад нээлттэй байлгах эдийн засаг худалдааны симпозиум, симпозиумын нээлт, хурал чуулган, үзэсгэлэн, хүмүүнлэгийн солилцоо зэрэг таван том хөтөлбөр зохиох юм.Экспод Хятад, Монголын өндөр албан тушаалтан, муж, өөртөө засах орон, шууд харъяа хотын төлөөлөл, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, аж үйлдвэрүүдийн нийгэмлэг,  худалдааны салбарынхан, "Бүс ба зам” дагуу Монгол, ОХУ, Япон, БНСУ, Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудын төлөөлөгчид, Хятадад суугаа гадаадын элчин сайдын яамны албан тушаалтан, олон улсын байгууллагын төлөөлөл, дэлхийн топ 500 компани, Хятадын топ 500 компани, мөн зочин болон оролцогч компани, худалдан авагч бизнес нэгжийн нийт 10 мянга орчим хүн урилгаар оролцох юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 181
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313