Ши Жиньпин дарга биеийн тамир спортоор эв нэгдлийг дэмжихийг уриалжээ

2023 оны 7-р сарын 31 өдөр

Дэлхийн оюутны спортын зуны 31 дүгээр Универсиад наадам БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн төв Чэндү хотноо 2023 оны долдугаар сарын 28-ны баасан гарагийн орой ёслол төгөлдөр эхэлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээнд оролцон, 113 улс орон бүс нутгийн 6500 гаруй тамирчид уралдаан тэмцээнд оролцох болно. Нээлтийн арга хэмжээнээс өмнө болсон угтах хүлээн авалт дээр Ши Жиньпин дарга биеийн тамир спортоор эв нэгдлийг дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэгт эерэг хүчин сэлбэн, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг хамтаар даван гарахыг уриалсан байна.

Биеийн тамир бол хүн төрөлхтний найрамдлыг дэмжих чухал хүчин мөн
Олон улсын харилцааны чухал хэлбэр болсон спорт нь хүн төрөлхтний харилцан ойлголцох, найрамдлын чухал гүүр болох юм. Хүн төрөлхтний нийгэм спортод халуун сэтгэлтэй байдаг нь олон улсын солилцоонд чухал боломж хангаж, олон орон бүс нутгийн ард түмний сэтгэлийг улам ойртуулсанд байгаа юм. 62 жилийн өмнө Олон улсын оюутны спортын холбоог байгуулсан Паул Шлеймер дэлхийн оюутны спортын наадам Универсиадыг зохион байгуулахыг санаачилж, түүнийг найрамдлын өвтэгш цуглаан гээд дараа нь Универсиадыг “нөхөрлөл, энэрэнгүй сэтгэл, голч шударга, тэсвэр тэвчээр, шулуун шударга, хамтын ажиллагаа, хичээл зүтгэл” гэсэн уриатай зохион байгуулахаар болсон юм. Универсиадын уриа зорилго нь дэлхийн оюутны спортод гэгээрэл болж, дэлхийн өөрчлөлт, цаг үеийн өөрчлөлт, түүхийн өөрчлөлтөд үр ашигтай туршлага болох хэрэгтэй гэж үзсэн байна.

Эв санаа нэгтэй дэлхийн өрсөлдөөн сорилтыг даван гарах
Дэлхийн өөрчлөлт, цаг үеийн өөрчлөлтийн өмнө Ши Жиньпин Чэндү хотод дэлхийн оюутны спортын наадмын угтах хүлээн авалт дээр хэлэхдээ, биеийн тамир спортоор эв нэгдлийг дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэгт эерэг хүчин сэлбэж, эв санаа нэгтэйгээр цаг уурын өөрчлөлт, үр тарианы хямрал, терроризм зэрэг дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг хамтаар даван гарч, хамтран ажиллаж сайн сайхан ирээдүйгээ хамтаар байгуулахыг уриалсан байна. Энэ бол түүний санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын бодит илрэл болно. Мөн ч хүн төрөлхтний нийгмийн хамтын үнэт зүйл болно.
Биеийн тамир спорт бол хүний сэтгэлийг нягт болгож, тэмцлийн зориг санааг дайчлан, хүмүүст урам өгч, эв нэгдлийг дэмжих чухал хүчин болно. Биеийн тамир спортын үйл явцад бий болсон нэн өндөр, нэн хүчирхэг байх зорилт нь хүмүүсийн хүчир бэрхийн өмнө тасралтгүй хайлт хийх зориг санаатай адил юм. 2021 онд олимпын уриа дахин нэг удаа шинэчлэгдэн “Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй”гэж байсныг “Хамтдаа хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” болгон өөрчилсөн юм. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ, бид эв санаа нэгтэй байх хэрэгтэй боллоо. Дэлхий ертөнц харилцан түшилцэж байх хэрэгтэй, дан ганц хувь хүн бидний өмнө тулгарч байгаа асар том өрсөлдөөн сорилтыг даван гарах аргагүй болсон. Олон улсын спортын тэмцээн олон оронд харилцах яриа хэлцэл хийх болом индэр олгож 

байна.“Олимпын наадмын үеэр ариун энх тайван” байх тогтоолд Олимпыг зохион байгуулж байгаа хугацаанд дайдаж байсан ч талууд заавал гал зогсох хэрэгтэй гэж тогтоосон байна. Энэ нь олимпын талбайн гал бамбарыг асаасан төдийгүй хүн төрөлхтний эв нэгдлийн ариун галыг асаасан юм.
Эв санаа нэгтэй байх нь энх тайван хөгжлийг дэмжих зорилготой юм. Олон орны ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэл бол бидний хүсэл эрмэлзлэл болно. Энх тайван, хөгжил, хамтран ажиллах, хамтаар хожиж нь цаг үеийн урсгал болоод байна гэж Ши Жиньпин дарга дэвшүүлсэн байдаг. Дэлхийн залуучуудын биеийн тамир спортын өвтэгш баяр болсон универсиад нь залуучуудын баяр бахдал байх ёстой. Ши Жиньпин дарга залуучуудад хандан “дэлхийн залуучууд хүсэл тэмүүлэлтэй, үүрэг хариуцлага ухамсарласан байвал хүн төрөлхтөн ирээдүйдээ итгэлтэй байж, энх тайван хөгжлийн үйл хэрэг хүсэл эрмэлзэллээ олно гэж хүссэн байдаг. Тэрээр залуучуудыг эрх тэгш, багтаамжтай, нигүүлсэнгүйгээр дэлхийн олон янзын соёл иргэншилд хандаж, олон янзын соёлыг хүндэтгэн, харилцан суралцаж, дэлхийн энх тайван хөгжлийн их үйлсийг дэмжихийг хүссэн байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 139
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313