Ши Жиньпин даргын орон нутгийн ажлын туршлагыг системтэйгээр өгүүлсэн номын нээлтийн ёслол боллоо
"Ши Жиньпиний шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын үзэл санааг суралцах тойм (2023 оны хэвлэл)" болон "Ард түмнийг сайхан амьдруулна-Ши Жиньпиний Жэндин дэх ул мөр", "Үзэсгэлэнт сайхан Фүжянь нутаг-Ши Жиньпиний Фүжянь дахь ул мөр", "Ажил үүргээ биелүүлж, цаг эриний тэргүүн эгнээнд зогсов-Ши Жиньпиний Жэжян дахь ул мөр", "Өөрчлөлт, нээлтийг санаачилан хэрэгжүүлэв-Ши Жиньпиний Шанхай дахь ул мөр" гэсэн Ши Жиньпин даргын орон нутгийн ажлын туршлагыг системтэйгээр дүрслэн өгүүлсэн дөрвөн боть номын уламжлалт хятад үсгийн хувилбарыг Хонконгийн ном хэвлэлийн компаниуд хэвлэн тараасан байна. 7-р сарын 19 буюу Хонконгийн номын яармагийн эхний өдөр дээрх шинэ номуудыг тараах ёслол болов.
"Ши Жиньпиний шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын үзэл санааг суралцах тойм (2023 оны хэвлэл)" хэмээх номд Ши Жиньпиний шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын үндсэн санаа, үндсэн агуулга, үндсэн шаардлагыг бүх талаар системтэй тайлбарлаж, эдгээр нь дээрх үзэл санааны хамгийн сүүлийн үеийн хөгжлийг бүрэн тусгасан байна.
"Ард түмэнийг сайхан амьдруулна-Ши Жиньпиний Жэндин дэх ул мөр" зэрэг дөрвөн боть номд Ши Жиньпин даргын орон нутгийн ажлын туршлагыг системтэйгээр тэмдэглэж, Ши Жиньпин дарга орон нутгийн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдал, тэрчлэн орчин үеийн бүтээн байгуулалтын салбарыг удирдан чиглүүлсэн явдалд анхаарлаа хандуулж, Ши Жиньпин даргын итгэл үнэмшил, хөөцөлдөл мөрөөдөл, ард түмнийхээ төлөөх сэтгэл, сэтгэхүйн арга барил, зан чанарын хэв маяг болон ер бусын ололт амжилт зэргийг тал бүрээр тод томруунаар харуулсан байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох