МСНЭ-ийн Дорнод салбарын тэргүүнээр Д.Дэлгэрмаа сонгогдов

2018 оны 3-р сарын 2 өдөр

\"\"

Манай аймгийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд ээлжилт хурлаа хийж, МСНЭ-ийн Дорнод салбарын тэргүүнээр Д.Дэлгэрмааг сонгов. Түүний хувьд хэвлэл мэдээллийн салбарт найм дахь жилдээ ажиллаж, өдгөө Дорнод Медиа группын сэтгүүлч, “Дорнод Зон” сэтгүүлийн эрхлэгчийн албыг хашиж байна.

Дөрөв дэх засаглалынхны дээд байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл ээлжит их хурлаа оны эхээр хийж, шинэ бүтэц зохион байгуулалтад шилжсэнтэй холбоотойгоор орон нутгийн салбарууд ийн шинэчлэгдэж байгаа юм.Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн 50 гаруй ажилтан цуглаж, салбарын тэргүүн, удирдах зөвлөлөө ийнхүү байгууллаа. Тус салбарын удирдах зөвлөлд “Дөл” сонины эрхлэгч С.Бадарч, аймгийн ЗДТГ-ын ОНХА-ны дарга Э.Учралбаяр, ТВ6 телевизийн захирал Д.Одонгоо, PBS телевизийн захирал П.Болдсайхан нар сонгогдон ажиллахаар болжээ. Харин Хяналтын зөвлөлөөр MNB Дорнод салбарын нягтлан Х.Наранцацрал, Мижи ТВ-ийн сэтгүүлч Б.Ичинхорлоо, ТВ6 телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг нар ажиллана.

\"\"

Одоогийн байдлаар Дорнод аймагт 7 телевиз, 2 сонин, 1 сэтгүүл, тав орчим сайт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Салбар шинэчлэн байгуулагдсанаар өмнөх салбарынхаа санаачилсан зүйлсийг үргэлжлүүлэх, дээд газраас зохион байгуулж байгаа ажлыг аймагтаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дорнод аймгийн удирдлагын зүгээс хэвлэл мэдээллийнхнээ дэмжихээ илэрхийлсэн учир юун түрүүнд Сэтгүүлчдийн салбар албан өрөөтэй болох тал дээр ЗДТГ-аас дэмжлэг авахаар болсон байна. Ингэснээр сэтгүүлчдийн салбар байнгын ажиллагаатай болж, бүх гишүүддээ нээлттэй ажиллахад дөхөм болох юм.
Өчигдөр шинээр байгуулагдсан салбарын удирдах зөвлөлийн гишүүд дүрэм журам, ажил үүргийн хувиараа батлав. Удирдах зөвлөлийн гишүүд нэг жилийн 100 мянган төгрөгийг хураамж төлж байхаар тогтож, хэвлэл мэдээллийн байгууллагууд МСНЭ-ийн жишгээр гишүүнчлэлтэй байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Харин гишүүдийн татварыг улирал бүрийн эцэст редакц байгууллагаар нь дамжуулан дансандаа төвлөрүүлж байхаар болов. Учир нь МСНЭ-ийн болон орон нутгийн байгууллагуудын хөтөлбөр төсөл, сэтгүүлчдийн сургалт, хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийгмийн асуудал, гадаад, дотоод арга хэмжээнд оролцуулж хамруулахдаа гишүүд, гишүүн байгууллагуудын оролцоо, дэмжлэгийг онцгойлон шударгаар авч үзэж байхаар журамласан байна.
Түүнчлэн орон нутгийн сургалт, сэдэвт ажлуудыг чиглэл бүрээр нь удирдах зөвлөлийн гишүүддээ хариуцуулж, ирэх сараас тогтмолжуулахаар болов. Цаг хугацаа давчуу таарч байгаа учир Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 105 жилийн ойг тухайн байгууллагуудынхаа хүрээнд хүндэтгэн өнгөрүүлэхээр чиглэл гаргав. Харин энэ өдөрт зориулан цусаа хандивлаж, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхээр болжээ.
Дашрамд дуулгахад, Дорнод аймгийн сэтгүүлзүйн салбарын үүх түүхийг эмхэтгэх зорилгоор ахмад сэтгүүлчдийнхээ санал хүсэлтийг сонсож, энэ оны хагаст багтан номын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбар бол тухайн нийгмээ хөтөлж, соён гэгээрүүлэх үүргийг хүлээдэг учир сар бүр тодорхой санаа дэвшүүлсэн challenge өрнүүлж, мөн төрөл бүрийн сургалт явуулахаар төлөвлөлөө.
  • Отгонтуяа
  • 698
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313