Хятадын эдийн засгийн хүчин чадал

2023 оны 6-р сарын 27 өдөр

Өнөөдөр, дэлхийн 100 гаруй улс, бүс нутгийн 1500 гаруй улс төрч, бизнесмен, эрдэмтэн судлаачид Тяньжинь хотноо Зуны Давосын эдийн засгийн 14 дэх чуулга уулзалтад оролцож байна. Энэ оны зуны Давосын чуулга уулзалт  4 жил тасалдаад өнөөдөр Тянжиньд эхэлж  байгаа бөгөөд Хятад улсад 17 дахь жилдээ зохиогдож байна. Хятадын эдийн засгийн хүч, дэлхийн хөгжилд өгч буй урам зориг нь Зуны Давосын чуулга уулзалтад чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн банкны тайланд дурдсанаар, 2013-2021 онуудад дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятад улсын хувь нэмрийн дундаж хэмжээ 38.6 хувьд хүрч, G7-ийн орнуудын оруулсан хувь нэмрийн нийлбэрээс давж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дайчлах тэргүүлэх хөдөлгөгч хүч болсон юм. Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллага Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн нь тус улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт итгэлтэй буйгаа харуулж байгаа юм.
Энэ оны эхний улиралд Хятадын эдийн засаг өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар өсч, гаднын байгууллагын төсөөллөөс 4 хувиар дээгүүр гарч,  өсөлтийн хурд өнгөрсөн оны сүүлийн улирлаас 1.6 нэгжээр илүү байна. Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева хэлэхдээ, 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах Хятадын  хувь нэмэр гуравны нэг орчмыг эзлэх бөгөөд эрчимтэй сэргэж байгаа эдийн засаг нь Хятадад төдийгүй дэлхий дахинд ч маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Тяньжиний цахилгаан эрчим хүч, худалдааны төвийн зохион байгуулалтаар, 2023 оны Зуны Давосын чуулга уулзалт болж буй Мэй Жянгийн хурал үзэсгэлэнгийн төв шинэ эрчим хүчний компанитай нэг сая кВт.цаг цахилгаан эрчим хүчний гэрээ тохиролцсон нь 320 тонн эрчим хүчний нүүрс хэмнэж, 800 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг бууруулсантай тэнцэнэ. Энэ нь Тяньжинь хот анх удаа иймэрхүү томоохон хэмжээний арга хэмжээнд зориулж ногоон  эрчим хүчний худалдаа эхлүүлж байгаа бөгөөд зуны Давосын чуулга уулзалтыг анх удаа 100 хувь ногоон эрчим хүчээр хангаж байна.
2023 оны эхний улиралд, Хятад улсын гадны хөрөнгө  ашигласан бодит хэмжээ 408 тэрбум 450 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Гадны компаниуд Хятадын эдийн засгийн хөгжлийн асар их хөгжлийн боломжийн талаар өөрийн бодолтой байна.
Эхсурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 171
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313