Палестины асуудлыг зохицуулах талаар гурван санаачилга дэвшүүлжээ

2023 оны 6-р сарын 15 өдөр

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6 дугаар сарын 14-ний үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын ордонд Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай хэлэлцээ хийжээ.Ши Жиньпин онцлохдоо, Палестины асуудал хагас даруй зуун үргэлжилж, Палестины ард иргэдэд гашуун зовлон учруулж байгаа болохоор эл асуудлыг эртхэн шийдэх нь маш тулам асуудал болоод байна. Үүний тулд гурван санаачилга дэвшүүлж байна. Нэгт. Палестины асуудлыг шийдэх үндсэн шийдэл гэвэл 1967 оны хилийн заагаар суурь болно.Тодруулбал зүүн Иерусалимыг нийслэл болгосон бүрэн эрхт Палестин улсыг байгуулна. Хоёрт. Палестины эдийн засаг, иргэдийн амьжиргааны хэрэгцээг ханган, олон улсын хамтын нийгэмлэг Палестины хөгжилд үзүүлэх тусламж, тэр дундаа хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлэх ёстой. Гуравт. Энхийн хэлэлцээ хийх зөв чиглэлийг баримтлах ёстой. Иерусалимын шашны ариун газар, сүм хийдийн түүх, бодит байдлыг хүндэтгэж, өдөөн хатгалгын шинжтэй үг яриа, үйлдлээ зогсоож, илүү өргөн цар хүрээг хамарсан, нэр нөлөө бүхий олон улсын энхийг яриа хэлцлийг ахиулж, энхийн хэлэлцээг сэргээхэд таатай нөхцөл  бүрдүүлж, Палестин, Израилын эв найрамдалтай зэрэгцэн оршиход түлхэц өгөх ёстой. Палестин дотоодын эвлэрэлд хүрч, энхийн хэлэлцээ хийхэд нааштай үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Эхсурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 163
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313