Хятад, Хондурасын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв

2023 оны 6-р сарын 13 өдөр


БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 12-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Хондурасын ерөнхийлөгч Фидель Кастротай хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ оны 3-р сард хоёр орон дипломат харилцаа тогтоосон бөгөөд ерөнхийлөгч та бол Хятадад төрийн айлчлал хийсэн Хондурасын анхны ерөнхийлөгч юм. Танай энэ удаагийн айлчлал Хятад, Хондурасын харилцааны түүхэнд шинэ хуудсыг сөхөж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Та Хондурасын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болохын хувьд албан тушаалдаа очсоноосоо хойш Хондурасын ард түмний бие дааж хөгжихийг удирдан чиглүүлж, шинэ амжилтад хүрэхийн тулд үндэсний бүтээн байгуулалтын үйлсэд тууштай зүтгэж байгааг бид анзаарсан. Та Хятад улстай дипломат харилцаа тогтооно гэсэн сонгуулийн амлалтаа тууштай биелүүлж, түүхэн шийдвэр гаргаж, улс төрийн тууштай итгэл зоригоо харууллаа. Үүнд танай нөхөр, Хондурасын экс ерөнхийлөгч, ноён Зелая ч идэвхтэй үүрэг гүйцэтгэснийг Хятадын тал сайшааж байна. Хятад Хондурасын харилцаанд оруулсан та нарын хувь нэмэр түүхэн мөнхрөх болно гэжээ. 
Тэрээр, Хятад, Хондурас дипломат харилцаа тогтоох нь алс хэтийн ач холбогдолтой юм. Дипломат харилцаа тогтоосноос нааш хоёр орны харилцаа түргэн хөгжиж байна. Тантай хамт стратегийн өндөрлөг болон алс хэтийн зогсцоос хоёр орны харилцааг удирдан дайчилж, хамтын ажиллагааг бодит ололт амжилтад хүргэн, хоёр ард түмэнд ач тусыг нь хүртээхэд би бэлэн байна гэжээ. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 115
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313