“Мөнгөн барга” өвлийн наадам болов

2018 оны 3-р сарын 1 өдөр
 \"\"Шинэ барга зүүн хошуунаас зохион байгуулдаг “Мөнгөн барга” өвлийн наадам боллоо. Өвлийн наадмаар уламжлалт гал тахилга, “Тэмээн поло” тэмцээн, тэмээн дээрх агаарын теннисний тэмцээн зэрэг спорт, аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулжээ.

\"\"“Тэмээн поло” тэмцээнд Шинэ барга зүүн хошууны тэмээн соёлын нийгэмлэгийн “Өвөрбулаг баг” түрүүлж, “Амгаланбаатар” баг удаалж, ШББХ-ны баг гуравдугаар байранд оров. Харин тэмээн дээрх агаарын теннисний тэмцээнд Шинэ барга зүүн хошууны тэмээн соёл нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Буджав түрүүлж, Шинэ барга баруун хошууны Хүрэл хоёрдугаарт орж, Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Насанбилэг гуравдугаарт тодров. Хурдан тормын уралдаанд Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын тэмээчин Галбадрахын халзан хар тором түрүүлж, Шинэ барга зүүн хошууны Ганжуур сумны тэмээчин Бүдийн хар тором аман хүзүүдэж, Шинэ барга зүүн хошууны тэмээн соёл нийгэмлэгийн орлогч дарга Энхамарын шар тором айргийн гуравт тодров.

\"\"
\"\"
Хөлөнбуйр Өдрийн сониноос Баярт, Цэнгэл, Саруул

\"\"
  • Отгонтуяа
  • 445
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313