Ши Жиньпин Төв Азийн таван орны төрийн тэргүүнүүдийн хамтаар сэтгүүлчидтэй уулзав

2023 оны 5-р сарын 19 өдөр

Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /5 дугаар сарын 19/ Ши Аний олон улсын хурлын төвд амжилттай хуралдаж, 19-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Ши Аний олон улсын хурлын төвд Төв Азийн таван орны төрийн тэргүүнүүдийн хамтаар сэтгүүчидтэй уулзав.Ши Жиньпин хэлсэн үгэндээ: саяхан би Төв Азийн Таван орны төрийн тэргүүн нартай Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт хийлээ. Бид хамтаар “Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын Ши Аний тунхаглал”-д гарын үсэг зурж, дээд хэмжээний уулзалтын үр бүтэмжийн жагсаалтыг батлаж, Хятад-Төв Азийн харилцааны хөгжлийн зураг төлөвлөгөөг гаргасан юм гэв.Ши Жиньпин хэлэхдээ, бид “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах хамтын ажиллагааны 10 жилийн ойгоор шинэ гараа болгож, хөгжлийн стратегийн холболтоо түргэтгэн, худалдааг чөлөөтэй, хялбар дөхөм болгож, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөтгөн, Хятад-Төв Азийн зам харилцааны коридорын бүтээн байгуулалтыг урагш ахиулж, Хятад-Төв Азийн эрчим хүчний хөгжлийн түншийн харилцааны бүтээн байгуулалтыг дэмжиж, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг урамшулан дэмжиж, бүс нутгийн үр тарианы баталгаат байдлыг баталгаажуулж, харилцан нөхсөн, дээд хэмжээнд хамтдаа амжилтад хүрэх хамтын аижллагааны шинэ төлөв байдлыг хамтаар бий болгох болно. Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншийн санаачилгыг талууд дэмжиж байгаа бөгөөд идэвхтэй хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, эдгээр санаачилгыг дэлхийн энх тайван ба хөгжлийг хамгаалах, хүн төрөлхтөний соёл иргэншлийн дэвшлийг ахиулахад чухал ач холбогдолтой хэмээн үзсэн юм гэв.Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт улс орнуудын хамтын ажиллагаанд маш сайн гарааг нээлээ гэж Ши Жиньпин дарга тэмдэглэжээ.
Эхсурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 140
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313