Ши Жиньпин Киргизийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

2023 оны 5-р сарын 18 өдөр

Өнөөдөр 5 сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийж буй Киргизийн ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровтой Ши-Ань хотод хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, БНХАУ-д төрийн айлчлал хийж буй эрхэмсэг ноён  ерөнхийлөгч Нургожоевич Жапаров таныг баярлан угтаж байна. Өнгөрсөн онд бид хоёр ч удаа уулзаж, Хятад, Киргизийн харилцаа, хоёр талын олон салбарын хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Эдгээр нийтлэг ойлголтууд үр дүнтэй хэрэгжиж, хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгч байна. Та үүрэгт ажлаа авснаас хойш эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьжиргааг сайжруулах, улс төрийн эвсэл бүлгүүдийн хүчийг нэгтгэх талаар хүчин зүтгэл гаргаж, өргөн олон Киргизийн ард түмний дэмжлэг, хүндэтгэлийг хүлээсэн юм. Таны удирдлага дор Киргиз улс олон салбарт байнга шинэ амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Хятад Киргизийн харилцаа 31 жилийн хөгжлийн замыг туулсан. Киргизтэй хамтран сайн хөршийн найрамдал, хамтдаа  хөгжсөн Хятад-Киргизийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны хөгжлийг сэргээхэд Хятад улс бэлэн байна гэв. 
Эхсурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 141
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313