ОУОХ-ны ерөнхийлөгч ХТРТ-д зочлов

2023 оны 5-р сарын 9 өдөр

5-р сарын 6-нд Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах Хятадын Төв Радио Телевизэд зочилж, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюнгтой Олимпын өргөн нэвтрүүлэг, шинэ технологийн судалгаа болон хэрэглээ, Олимпын соёлыг түгээх зэрэг сэдвээр гүнзгий санал солилцов.
Томас Бах хэлэхдээ, хуучин найзуудтайгаа энд уулзаж байгаадаа баяртай байна. Хятадын Төв Радио Телевиз Олимпын наадмыг дамжуулсан амжилтаараа удаа дараа шинэ дээд амжилтад хүрч, ялангуяа Бээжингийн өвлийн олимпыг мэдээлэх, дамжуулах шинэ стандарт тогтоож, үзэгчдийн тоо, шинэ технологи ашиглах, шууд дамжуулалтын тохиог үйлдвэрлэх зэргээрээ шинэ дээд амжилтыг тогтоож, ОУОХ-ноос олгодог "Алтан бөгж" шагналын 5 төрөлд шалгарсан нь ХТРТ-ийн олон улсад тэргүүлэх чадварыг харуулж байна. Өнгөрсөн амжилтуудыг харвал ОУОХ болон ХТРТ-ийн цаашдын хамтын ажиллагаа илүү ахиц дэвшил гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэжээ.
Шэнь Хайшюн хэлэхдээ, Олимпын урианд дурдсан "илүү эв нэгтэй байх" нь Ши Жиньпин даргын дурдсан хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц үзэл баримтлалтай төстэй бөгөөд ХТРТ-ийн олон улсад нэвтрүүлэг цацах зорилттой нийцэж байна. ХТРТ нь ОУОХ-той хамтдаа технологийн шинэчлэлийг хурдасгах, цахим спортын арга хэмжээг хөгжүүлэх, олимпын суваг байгуулах, залуу үзэгчдийг татах, олимпын спорт, соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, олимпын зориг санааг тасралтгүй түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Эхсурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 133
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313