Ши Жиньпин оюутнуудад хариу захидал бичжээ

2023 оны 5-р сарын 4 өдөр

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн Шинжлэх ухаан технологийн баазийн оюутнуудад хариу захидал бичжээ.Ши Жиньпин хариу захидалдаа “Хөдөө тосгонд гүнзгийрч байж л бодит байдлыг ойлгож мэдэрч чадна гэж та бүхэн захидалдаа бичсэнтэй би санал нэг байна. Шинэ эриний Хятадын залуучууд ийм сэтгэхүй, зориг санаатай байх маш сайн. ХКН-ын 20 дугаар их хурлаар хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг байгуулах зорилт, ажлын байршуулалт хийсэн. Оюутан та нар алс хэтийн хүсэл эрмэлзэлтэй байж, сурсан мэдлэгээ хөдөө тосгоны бодит байдалтай уялдуулж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх чадавхаа дайчлан, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлж, орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулхад хүчин зүтгэх ёстой юм" гэжээ.2009 онд Хятадын Хөдөө аж ахуйн их сургууль Хэбэй мужийн Чюжөү шянийд шинжлэх ухаан технологийн бааз байгуулж, хөдөө аж ахуйн чиглэлээр төгсөх ангийн оюутнуудыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газар дээр нь очуулж дадлага туршилт хийлгэж эхэлсэн юм. Энэ нь ХАА-н өндөр түвшний боловсон хүчнийг хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэлд  оролцуулж тэдний сурсан мэдлэг, ур авьяасыг бадруулах маш сайн арга зам болсон юм. Одоогоор тус сургууль үндэсний хэмжээний 24 муж, өөртөө засах орон, Төв засгийн шууд харьяа хотод 139 ийм баазыг байгуулжээ. Саяхан оюутнуудын төлөөлөл  Ши Жиньпинд захидал бичиж, ололт амжилт, туршлагаа тайлагнасан бөгөөд хөдөө аж ахуйн хүчирхэг орныг бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах шийдвэр зоригоо илэрхийлсэн байна.
Эхсурвалж: Шилийн гол өдрийн сонин
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 172
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313