Ши Жиньпин Габоны ерөнхийлөгч Бонготой хэлэлцээ хийв

2023 оны 4-р сарын 20 өдөр

4-р сарын 19-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Габоны ерөнхийлөгч Али Бонго Ондимбатай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд ноён Ерөнхийлөгчийн удирдлаган дор Габон улс өөрийн нөхцөлд тохирсон хөгжлийн замыг идэвхтэй эрэлхийлж, үндэсний тогтвортой байдал, эдийн засгийг төрөлжүүлэхэд хүч тавьж, үндэсний бүтээн байгуулалтад чухал амжилт гаргасан. Габоны тал мөн бүс нутгийн интеграцийн үйл явцыг эрчимтэй ахиулж, Африкийн халуун цэгийн асуудлыг идэвхтэй зуучилж, "Нэг ой"дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, саяхан бас Төв Африкийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгийг тэргүүлж, олон улсын болон бүс нутгийн нөлөөг мэдэгдэхүйц нэмэгдүүлэв. Габоны үнэнч андын хувьд бид Габон улс янз бүрийн салбарт илүү их ахиц дэвшил гаргаж, "шинээр хөгжиж буй Габон"-ыг байгуулах стратегийн зорилтоо эртхэн хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.
Тэрээр цааш нь онцлохдоо, ирэх онд Хятад, Габоны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох гэж байна. Хагас зуун жилийн турш хоёр орны хэдэн үеийн удирдагчдын халамж, удирдлага дор Хятад, Габоны найрамдал хад чулуу мэт бат бөх байсаар ирсэн. Өнөөгийн дэлхий нийтэд тулгамдаж буй томоохон өөрчлөлтийн өмнө Хятад, Габон хоёр тал бие биенээ дэмжиж, хоёр орны нийтлэг ашиг сонирхол, олон улсын шударга ёсыг хамгаалж байна. Хятад, Габоны харилцааг гүнзгийрүүлэн тасралтгүй хөгжүүлж байгаа нь хоёр орны урт хугацааны хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг "Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэл" болгон өргөжүүлэхийг санал болгож байна гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 180
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313