ЗАЛУУ МАЛЧИД ӨМӨЗО-НООС ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

2018 оны 2-р сарын 23 өдөр
 \"\"Дорнод аймгийн Баянтүмэн сумын 12 залуу малчин хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ы Амгаланбаатар, Алтан-Эмээл хотуудын хөдөө аж ахуйн салбараас туршлага судлаад иржээ. Залуу малчид мах, цагаан идээ боловсруулах, борцны үйлдвэрүүдтэй танилцахаас гадна малчин айлуудаар зочилсон байна.

Амгаланбаатар хотын төвөөс зайдуу газарт цагаан идээний үйлдвэр нь байрладаг. Дулааны улиралд нэг тн, өвөлдөө 4.5 тн цагаан идээ боловсруулж, зах зээлд нийлүүлдэг аж. Боловсруулж бэлтгэсэн цагаан идээг ариун цэврийн шаардлага хангасан орчинд богино хугацаанд хатаах үүрэгтэй зориулалтын халаагууртай байсныг манай малчид тун олзуурхсан гэдгээ ярьж байлаа. Мөн дотор газраас тал нутагт жуулчлан ирж буй хүмүүст зориулан борцыг зөөлрүүлэн боловсруулж ууталсныг ч манай нөхцөлд хийх боломжтой гэж үзжээ.
Сонирхуулахад, Хятадын гүний хотуудаас Өвөрмонголд жилдээ 300 сая орчим жуулчин ирдэг гэсэн тоо бий.
Малчдыг ийнхүү хөрш зэргэлдээ аймаг, хотуудаас туршлага судлуулах, тэндээс олсон санаагаа нутагтаа ирээд өөрсдөө хийж үзэх ажлыг цаашид явуулж байхаар төлөвлөж байна.
  • Отгонтуяа
  • 401
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313