Хятад маягийн шинэчлэл нь хөгжлийн шинэ гарц болж байна гэв

2023 оны 4-р сарын 19 өдөр

Хятадад албан ёсны айлчлал хийж буй Лаосын Шадар сайд бөгөөд ГХЯ-ны сайд Шарон Сай Гоммаси 17-нд Бээжинд ХТРТ-ийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгөхдөө, Лаос-Хятадын төмөр зам Лаосын хөгжилд асар их хувь нэмэр оруулж, "Бүс ба Зам" хамтын ажиллагааны амжилтын загвар жишээ болов. Хятад маягийн шинэчлэл нь Лаос зэрэг өргөн олон хөгжиж буй орнуудад хөгжлийн шинэ зам ба лавлагаа туршлага хангасан байна гэжээ.
Шарон Сай Гоммаси хэлэхдээ, Лаос-Хятадын төмөр замын төсөл нь "Бүс ба зам" санаачилгын хүрээнд бий болсон юм. Ши Жиньпин дарга “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш ердөө 10 жил болж байгаа ч маш олон үр дүнд хүрсэн юм. Хамтын бүтээн байгуулалтад оролцож буй улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнууд маш их ашиг хүртэж байна гэжээ.
Энэ оны 4-р сарын 25 бол Хятад Лаос дипломат харилцаа тогтоосны 62 жилийн ойн тэмдэглэлт өдөр юм. Үүнтэй холбогдуулан Шарон Сай Гоммаси хэлэхдээ, байнга өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдал болон эргэн тойрны ээдрээтэй, эмзэг орчин нөхцөлд Лаос, Хятад хоёр үргэлж гар нийлэн хамтдаа байж, асуудлыг хамтдаа шийдэж, хамтдаа урагшлах болно гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,
 Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 172
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313