Дэлхийн энх тайван хөгжилд шинэ хүч сэлбэлээ

2023 оны 4-р сарын 18 өдөр

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силв 15-нд БНХАУ-д хийсэн айлчиллаа өндөрлүүллээ. Үүнийг Бразилын хэвлэл мэдээлэл болон олон нийт идэвхтэй үнэлж байна. Хятад Бразилын тэргүүн нар хоёр талын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийг удирдсан байна гэж санал нэгтэй үзжээ.
Энэ онд Хятад Бразил стратегийн түншийн харилцаа тогтоосоны 30 жилийн ой тохиож, ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ой тохиох болно. Энэ чухал үед Лула ерөнхийлөгч 12-15-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан байна. Хятад Бразилын төрийн тэргүүн нарын хэлэлцээний үр дүн тэрчлэн хоёр талын нийтэлсэн хамтарсан мэдэгдлээс үзвэл, ерөнхийлөгч Лула энэ удаа Хятадад айлчилж бүрэн дүүрэн амжилт олсон байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, Бразилын талтай хамтаар шинэ цаг эриний Хятад Бразилын харилцааны шинэ ирээдүйг нээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. Хятадтай харилцаагаа эрчимжүүлэх бол Бразилын хууль тогтоох байгууллага болон олон нийтийн хамтын эрэл хүсэл мөн гэж Ерөнхийлөгч Лула хэлсэн байна.
14-ний өдрийн хэлэлцээний үеэр Ши Жиньпин дарга, бие биеэ чухал хөгжлийн боломж гэж үзэн, өөр өөрийн орны байдалд тохирсон хөгжлийн замыг нь дэмжих, хөгжиж байгаа орнууд эв санаагаа нэгтгэн хамтран ажиллахыг баримтлах хэрэгтэй гэж гурван талаас Хятад Бразилын улс төрийн итгэлцэл, стратегийн зөвшилцлийг тодорхойлсон бол Лула ерөнхийлөгч Хятад Бразилын харилцааг худалдааны салбараас ахиулахыг чухалчилсан байна. Хоёр төрийн тэргүүн стратегийн өндөрлөгөөс хоёр талын харилцааг үзсэн байна. Энэ нь хоёр талын улс төрийн итгэлцэл шинэ өндөр түвшинд хүрч, шинэ цаг эриний Хятад Бразилын харилцааны үндэс суурь улам бат бэх болсныг харуулж байна.
Ерөнхийлөгч Лула Хятадад айлчлахаас өмнө буюу айлчлах үеэр ярилцлага өгөхдөө Хятад маягийн шинэчлэлийг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Бразил одоо яг Бразилын орчин үеийн замаар замнаж байна. Хятадын "Бүс ба зам"-ыг хамтаар байгуулахыг Бразилын дахин аж үйлдвэржих стратегитай уялдуулахаар хайн хэлэлцэж худалдаа хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, шинжлэх ухааны техникийн инновац зэрэг салбарт хоёр талт олон баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь Хятад Бразилын хоёр талын хамтын ажиллагааны салбар тасралтгүй өргөжин тэлж буйг харуулж байна.
Хөгжиж буй орны манлайлагч болсны хувьд Хятад Бразилын харилцаа хоёр талт харилцаанаас дэвж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.
13-ны өдөр Ерөнхийлөгч Лула Шанхайд хотод БРИКС-ийн Хөгжлийн шинэ банкны ерөнхийлөгч Дилма Роуссефын тушаалд орох ёслолд оролцож хэлэхдээ, эдгээр орнууд яагаад заавал ам доллараар тооцоо хийх гэж? Юань буюу бусад валютаар тооцоо хийж болохгүй гэж үү? гэж хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Одоо зарим хөгжингүй орнууд даяарчлалаас татгалзаж, хэлхээ холбоогоо таслах гэж хөөрөгдөж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хүнд байдалд оруулж байна. АНУ өөрийн орны инфляцаа дарахын тулд бодлогын хүүг нэмэгдүүлж байгаагаас муу үр дагавар нь гадагш хальж шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнуудыг ноцтой нөлөөлж байна. Хөгжиж буй орнууд хамтран ажиллаж үүнийг даван гарахаар чармайж байна гэжээ.
Үүнээс гадна, НҮБ, БРИКС, Хорийн бүлэг гээд Хятад Бразил хоёр орон хамтаар сонирхож байгаа олон улсын асуудлаар стратегийн зохицуулалтаа эрчимжүүлж байна. Хятад Бразилын тэргүүн нарын уулзалтын үеэр яриа хэлцэл бол Украины хямралын зохицуулах цорын ганц арга зам мөн, энх тайвнаар хямралыг зохицуулах хүчин чармайлт бүхнийг дэмжих ёстой гэж хоёр талаараа санал нэгтэй үзсэн байна. Үүнийг энх тайвны нандин уриаг Хятад Бразил хамтаар гаргасан байна гэж олон нийт үзсэн байна.
Энх тайван, хөгжил цэцэглэлт, орчин үеийн шинэчлэлийг эрхэмлэж байгаа нь Бразилын ард түмний хүсэл мөрөөдөл мөн. Мөн ч Хятадын ард түмний сэтгэлийн дуун мөн. Хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор шинэ цаг эрин дэх Хятад Бразилын харилцаа нэн хөгжиж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байж, Хятад-Латин Америк тэрчлэн дэлхийн энх тайван хөгжилд шинэ хүч сэлбэх нь дамжиггүй юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 161
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313